E-police аппликэйшнээр мэдээлсэн зам тээврийн зөрчлийн тоо өчигдөр 4,000-д хүрч, энгийн үеэс 3 дахин нэмэгджээ
2022/10/27
E-police аппликэйшнээр автомашины зөрчлийг мэдээлсэн иргэнд тухайн торгуулийн мөнгөн дүнгийн 20 хувийг нь авах боломжийг бүрдүүлэхээр албаныхан ажиллаж байгаа тухай өмнө нь мэдээлсэн.
Өчигдрийн байдлаар тус аппликэйшнийг 40,300 хүн татаж авч, бүртгүүлсэн төдийгүй өдөрт иргэдээс зам тээврийн зөрчлийн талаар 1,100-1,200 гаруй мэдээлэл ирдэг хэдий ч 500-600 нь л баталгааждаг талаар ТЦА-ны Замын хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга Б.Гомбосүрэн хэлж байв.
Харин энэ байдал урамшуулал олгох хэвлэлүүдээр цацагдсанаас хойш нэмэгдсэн эсэхийг тус газраас дахин тодруулахад "Өдөрт дунджаар зөрчлийн 1,000 гаруй мэдээлэл тухайн аппликэйшнээр ирдэг байсан бол өчигдөр 4,200 болж нэмэгдсэн байна" гэдгийг хэлэв.
Гэхдээ дээрх гомдлуудаас хэд нь баталгаажсаныг одоогоор хянах боломжгүй байгаа аж.
Түүнчлэн E-police аппликэйшн дээр гарч ирж буй 141,600 гаруй гомдлын тоо нь 2022 он гарснаас хойших мэдээлэл юм байна. Үүнээс 75,300 орчим зөрчил нь баталгаажсан гэдгийг хэллээ.
Ташрамд дурдахад, одоогоор урамшуулал олгох журам боловсруулж байгаа бөгөөд журам гарсны дараа урамшуулал олгож эхэлнэ.