Д.Амарбаясгалан: Ц.Нямдорж гуайг Элчин сайдаар томилох талаар одоогоор яригдаагүй
2022/11/03
Засгийн газар өчигдрийн хуралдаанаар зарим томилгооны асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн.
Тухайлбал, Гадаад Харилцааны дэд сайд болон ШШГЕГ-ын даргыг чөлөөлж, өөр хүн томилсон юм. Уг томилгооны шалтгааныг болон УИХ-ын гишүүн асан Ц.Нямдоржийг гадаад улсад Элчин сайдаар томилох гэж байгаа эсэх талаар сэтгүүлчид өнөөдөр тодруулав.
Үүнд Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газар(ЗГХЭГ)-ын дарга Д.Амарбаясгалан "Ц.Нямдорж гуайн талаар одоогоор тийм яригдсан зүйл байхгүй. Хууль зүйн сайдын саналаар ШШГЕГ-ын дарга Д.Загджавыг чөлөөлж, О.Амарсанааг томилсон. Б.Батцэцэг сайдын саналаар Б.Мөнхжинг чөлөөлж, Г.Амартүвшинг томилсон" хэмээн хариуллаа.
Зочин · 2022/11/03
Монголын төрд нүүрлэсэн энэ олон луйварын үед хуулийн салбарт эрх мэдэлтэй байсан энэ эрхэм мэдхийн дээдээр мэдэж байсан ард түмэн мэддэгсэн бол цаазын ял оноохсон