Эрээн хотод дахин хөл хорио тогтоожээ
2022/11/10
Эрээн хотод өчигдөр /2022.11.09/ дунд эрсдэлтэй байсан бүсүүдээс халдварын хоёр тохиолдол батлагдаж дахин хөл хорио тогтоожээ.
Одоо Covid-19-ийн бүх нийтийн шинжилгээ авсны дараа хэвийн нөхцөлд шилжих эсэх шийдвэрийг гаргах юм байна.
Дээрх шийдвэртэй холбоотойгоор Эрээн хотын Шуурхай штабаас зохион байгуулалтын дараах арга хэмжээг авахаар болсон байна. Тухайлбал:
- Хотоос гарах иргэд 48 цагийн ПСР шинжилгээ хийлгэж нэвтрэх
- Өндөр эрсдэлтэй бүсээс ирж буй иргэд долоо хоног нэгдсэн тусгаарлалтад байх
- Дунд эрсдэлтэй бүсээс ирсэн иргэд долоо хоног гэрийн тусгаарлалтад байх
- Бусад газраас ирсэн иргэд оршин суугаа газраа гурав хоногт хоёр удаагийн шинжилгээ хийлгэсний дараа гарах,
- Хотын бусад олон нийтийн үйлчилгээний газруудыг Шуурхай штабын шийдвэр гартал түр хугацаагаар нээхгүй байх гэжээ.
Улс хоорондын ачаа тээвэр хэвийн явж байгаа ч ААНБ-ын төлөөлөгчдийг гаалийн баталгаат хашаа руу нэвтрэхийг хоригложээ.
Зочин · 2022/11/10
Хятад нэг мөсөн БНАСАУ шиг хаалттай улс болох нь зөв. Ковид дэлхийгээс арилахгүй нь тодорхой болсон. Сая манайд ковидын шинэ хувилбарын 1 тохиолдол гарсан тэр нь ядаж байхад хятад хүн. Юун “0” болгох, харинч шинэ хувилбараа гадагш нь тараагаад байгаа юм биш үү.