Гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажилласан гэх Ч.Мөнхбаярт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хэлэлцэнэ
2022/11/10
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар Ч.Мөнхбаярт холбогдох хэргийг шүүгдэгч, түүний өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх эсэхийг өчигдөр хэлэлцжээ.
Танхимын нийт шүүгчийн хуралдаанаас уг хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна. Одоогоор шүүх хурлын тов гараагүй байгаа юм.
Сануулахад, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор Ч.Мөнхбаярыг “Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнийг 10 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн.
Дараа нь нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2022 оны есдүгээр сарын 20, 21-ний өдрүүдэд хуралдаж, Ч.Мөнхбаярт холбогдох хэргийг хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ч.Мөнхбаяр, түүний өмгөөлөгч Г.Баасан, А.Батдорж нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосон юм.
Улмаар Дээд шүүх Ч.Мөнхбаяр болон түүний өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу хэлэлцээд хяналтын шатны шүүх хуралдаанаар түүнд холбогдох хэргийг хэлэлцүүлэхээр болоод байна.
Зочин · 2022/11/10
Mongoloosoo yrbasan hylgai nariig barij abaad toriin hyyliar balbaad egeech?;;;eh orondoo zygeer amidarch chadahgyi bol bool bolgood boohoid chylyydah heregtei!!!!hend ch hereggyi yrbagch nar?....zail zailzail