Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг танилцуулав.

Хуралдаанаар:

  • Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн санхүү, үйл ажиллагаанд хийсэн шалгалт,
  • Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,
  • Цар тахлаас урьдчилан сэргийлэхэд авч хэрэгжүүлсэн төсвийн зарцуулалт зэрэг 22 асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн юм.

Хууль зүй, дотоод хэргийн яамаас боловсруулж буй Аялал жуулчлалын тухай хуулийн төслийн үзэл баримтлалын танилцуулгыг хийсэн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Аялал жуулчлалын тухай хуулийн төслийн гол санаа нь монгол улсад аялал жуулчлалын урсгалыг хэрхэн яаж нэмэгдүүлэх үү, аялал жуулчлалын урсгалыг нэмэгдүүлэхэд учирч буй саадыг хэрхэн өөрчлөх тухай юм.

Аялал жуулчлалын байгууллагыг түр оператор, аяллын агент, аялал жуулчлалын үйлчилгээний байгууллага гэх мэт ангиллуудыг бий болгож, тус байгууллагууд нь монгол иргэдийн өмчлөлтэй компаниуд байх шаардлагыг тавьж байгаа юм. Аялал жуулчлалын бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа байгууллагууд үндэсний үйлдвэрлэгчид байх ёстой" хэмээв.