Налайх дүүрэгт нэг сургуулийн 19 хүүхдэд хоолны хордлогын шинжүүд илэрсэн тухай мэдээлэл ирсэн
2022/11/18
Халдварт Өвчин Судлалын Үндэсний төвөөс өчигдөр орой Налайх дүүргийн нэг сургуулийн 19 хүүхэд хоолны хордлого болсон талаар мэдээлэл өглөө.
ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгсайхан "Налайх дүүрэгт нэг сургуулийн 19 хүүхдэд хоолны хордлого байж болох шинжүүд илэрсэн байна гэдэг мэдээлэл манайд ирсэн. Энэ дагуу холбогдох тандалтын нэгж ажиллаж байна.
Түүнчлэн Налайх дүүргээс ЭХЭМҮТ-д тодорхой тооны хүүхдүүд хоолны хордлогын шинж тэмдэгтэй ирж, эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээ авсан байна.
Тандалтын багийн эцсийн дүн гарах арай болоогүй. Хэрэв хоолны хордлого гэж сэжиглэж байгаа бол үүсгэгчийг тодорхойлох лабораторийн шинжилгээ хийгдэнэ" гэв.