Сүүлийн 24 цагт 132 тохиолдол батлагдлаа
2022/11/20
Коронавирусийн халдварын PCR-аар батлагдсан 132 тохиолдол бүртгэгдлээ. Үүнээс
- 41 нь Улаанбаатар хотод
- 91 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Орон нутагт бүртгэгдсэн халдварын
- 81 буюу дийлэнх нь Өмнөговь аймагт байгаа бол
- Төв аймагт 6
- Архангай аймагт 4 бүртгэгджээ.
Мөн 189 хүн сүүлийн 24 цагт эдгэрсэн бол 2,800 хүн хяналтад байгааг ЭМЯ мэдээллээ.
Сүүлийн үед илэрч буй сорьцуудад хувилбарын тандалт хийж үзэхэд, сүүлийн хоёр долоо хоногт BQ.1.2 дэд хувилбар нийт сорьцын 30 хувьд, BF.7 дэд хувилбар 1-2 хувьд тодорхойлогдож байсан бол найман хувьд хүрч өссөнийг өнгөрсөн Баасан гарагт ХӨСҮТ-ээс мэдээлсэн.
Коронавирусийн халдварын тохиолдол нэмэгдсээр байгаа тул дотоод орчинд амны хаалтаа тогтмол зүүх, гараа угааж, ариутгах зэрэг дэглэмийг үргэлжлүүлэн мөрдөхийг эрүүл мэндийн байгууллагаас зөвлөж байна.