Д.Тогтохсүрэн: Ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулахгүй. Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс төлнө
2022/11/21
Ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулахгүй. Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хуучнаар нь төлөх шийдвэр гарсан талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл өглөө.
Тэрбээр "Ипотекийн зээлийн эргэн төлөлтийг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хуучнаар нь төлөөд явах саналыг Засгийн газраас оруулж ирсэн. Харин УИХ-ын ажлын хэсэг сунгах тухай асуудлыг олон удаа ярьсан.
Эргэн төлөлтийг хойшлуулах нь дараагийн зээлд сөргөөр нөлөөлж буй учраас Засгийн газрын саналаар явуулъя гэж ажлын хэсэг тогтсон. Улмаар УИХ-д энэ саналыг оруулж ирээд Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийг батлахдаа ипотекийн зээлийг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хуучнаар нь төлнө гэж шийдвэрлэсэн" гэлээ.
Зочин · 2022/11/21
Ипотекийн зээл хойшлуулах ямар хэрэг байна аа бушуухан өрнөөсөө салж дараагийн хэрэгтэй хүмүүс нь зээл авна биз дээ