Ч.Хүрэлбаатар: 364 мянган тонн нүүрс бүртгэлгүй гарсан талаарх баримтуудыг хуулийн байгууллагад шилжүүлсэн. Дөрвөн жил шалгаж байна
2022/11/22
Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар нүүрсний хулгайтай холбоотой асуудлаар УИХ дахь МАН-ын бүлгийн хурал дээр байр сууриа илэрхийлэв.
Тэрбээр "Нүүрстэй холбоотой тогтолцоо, гэрээ байгуулах, хилээр гаргаж зарж буй гээд бүх зүйлийг нь ил тод болгож өрсөлдөөн оруулах шаардлагатай. Ингэхгүй бол хууль бус үйл ажиллагаа явагдаад л байна.
УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан Л.Энхболд нүүрсний хулгайтай холбоотой асуудлыг анх гаргаж тавиад Засгийн газраас миний бие ажлын хэсгийг ахалж шалгасан. 364 мянган тонн нүүрс бүртгэлгүй гарсан байна. Гааль дээр гарсан мэдээллийг нь аваад үзэхээр хоосон машин л гараад байдаг. Тухайн машинуудын дугаар, ямар машин хэдэн удаа хилээр гарсан тоо гээд бүх мэдээллийг гаргаад тухайн үед хуулийн байгууллагад шилжүүлсэн. Тэр үе бол 2019 он. Үүнээс хойш хуулийн байгууллага дөрвөн жил шалгасан хэвээрээ л байгаа.
Уг нь бол хаашаа ч хөдлөхгүй баримтуудыг гаргаад өгсөн гэдгийг хэлмээр байна.
Газрын хөрсөн дор байгаа баялаг бол нийт ард түмний өмч. Тиймээс гар хүрч болохгүй. Өндөр үнээр гаргаж зарах нь бид бүгдийн эрх ашиг хөндөгдөж буй зүйл. Тэдний гар, хөл битгий болоосой л гэж хүсэж байна. Мэдээллийг ил тод болгоход туслахыг уриалж байна. Монгол Улс харьцангуй жижигхэн учраас буруу зүйлийг ил болговол дороо цэгцрэх боломжтой" гэсэн юм.
Хүрэлсүх · 2022/11/23
Хүрэлсүхийн хулгайлсан нүүрс
Зочин · 2022/11/22
цагдаа юун4 жил шалгана вэ бас хаууль авсан уу машин тэрэг тодорхой нотлох баримт хангалттай бахйад юунд удна вэ эсвэл харьяалал тогтоож шалгаач дээ орон нутаг угаас шалгаж чадахгүй дээ
Зочин · 2022/11/22
Параламентаа 2 тахимтай болгож доод танхим одоогийн 76 байнгын ажиллагаатай дээд танхим нь 4 жилд 1 удаа цуглаж эцсийн шийдвэр гаргадаг энэ хүмүүс сум бүрээс оролцдог болчихвол улс хөгжинө