Л.Оюун-Эрдэнэ их “тэнэг” хүн үү, эх оронч хүн үү?
2022/11/23
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн үйл хөдлөл улс төрийн бүлэглэлүүдийн дургүйг ихэд хүргэж байгаа сурагтай. Тэрбээр хамгийн сүүлд нүүрсний хулгайг гаргаж ирсэн. Үүгээрээ ч өөртөө их олон дайсан дуудав бололтой.
Түүнийг ажиглаад байхад их “тэнэг” хүн юм. Нэг бол үнэхээр эх оронч хүн юм уу гэмээр. Аль нь ч байсан эхлүүлсэн үйл хэргийнхээ дундаас битгий л буцаж, няцаасай. Энэ чигтээ зүтгээд эцсийнх нь үр дүнг үзээсэй дээ. Ард түмэн түүнээс үүнийг л хүсч байгаа. Хэрэв мань эр эхлүүлсэн ажлынхаа ард гарч чадвал Монголд байхгүй шударга улстөрч болно. Энэ тухай бид өмнө ч бичиж байсан.
Л.Оюун-Эрдэнийн барьж авсан ажлуудын түүхийг харахад эргэж буцахааргүй л санагдаад байгаа юм. Дандаа л нийгэмд шуугиан тарьсан төрийн том, том луйвар хулгайн хэргүүдтэй зоригтой тэмцэж чаддаг. “Эрдэнэт”-ийн 49 хувийг Монголдоо авчрахад ихээхэн үүрэг гүйцэтгэсэн хүн бол яах аргагүй Л.Оюун-Эрдэнэ. Хөгжлийн банкны хэргийг ил болгож, улсаа мөлжсөн эрхтэн дархтануудыг зарласан гавьяа мөн л Засгийн газарт харьяалагдана. Хариуцлага нэхэж, шорон гянданд хориод эхлэнгүүт ганцхан өдрийн дотор өчнөөн тэрбумаар нь өр зээлээ төлчих жишээний. Энэ бол өнөөгийн Засгийн газрын зангараг. Үүгээр зогсохгүй Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд заналхийсэн стратегийн бүтээн байгуулалтыг зогсоосон хүмүүст хариуцлага үүрүүлж, алдагдсан боломжийн өртгийг төлүүлнэ гэдгээ ч зарласан. Түүний зоримог тэмцэл төмөр зам, нүүрсний хулгайгаар үргэлжилж байна. Дээрээс нь монголчуудыг тэжээж байгаа Оюу толгойн бүтээн байгуулалтыг байнгын ажиллагаатай болгоход анхны тэсэлгээг эхлүүлж, хөрөнгө оруулагч талыг буулгаж авч чадсан. Монголын талын төлөх ёстой байсан олон тэрбумын өрийг тэглэх тал дээр маш сайн тохиролцоо хийсэн гавьяа түүнд бий. Ер нь Оюу толгойн төсөл хэрэгжсэн олон жилийн түүхэнд ийм амжилттай хэлцэл тохироо хийгдэж байгаагүй гэдгийг эдийн засагчид сайшаах юм билээ.
Энэ Засгийн газрын зориг, зорилго зэргээс харахад Л.Оюун-Эрдэнэ эргэж буцахааргүй л “муйхар” эр бололтой. Тэрбээр залуу хүний хувьд үе, үеийн Ерөнхий сайд нарын түүхэнд байгаагүйгээр зангарагтай ажиллаж чадаж байна. Түүний энэ чанар эцсийн дүндээ ард түмэнд л хэрэгтэй. Нүүрсний хулгайгаар замхарсан тэр их мөнгийг төсөвтөө оруулж ирж чадаж, хийж хэрэгжүүлэхээр зүтгэж буй түүний бодлогыг шүүмжлээд байх юм алга. Тэгээд ч ард түмэн Ерөнхий сайдыг эхлүүлсэн ажлынхаа эцсийг үзнэ гэдэгт итгэж байгаа. Цаг нь болохоор нүүрсний хулгайн цаад эздийн нэрсийг зарлах биз ээ.
yaj ch hyzaad ta nar sig gamingyyd Oyunerdene saidiig byryytgaj chadahgyi ee!!!! · 2022/11/26
yahaaraa tor zasagaaraa oroldood baidagiig chini oilgoj baina,eh ornoo geh yamar ch zyil hiij chadahgyi baij hynii sain myyg dyrsah hereggyi ee!!ta naraas arai demgyyr hymyys ni ene ylasiig chini abaad yabj baina,enyyiig tegs hiihed olon yanziin asyydal tylgarch baina,ter bygdiig yalan diilej l yabna gelee gehed baisaar l baina?.....eereer eechilelh yum ygyi yabaandaa ene ylasiin eedreg baidaltaigaar yalaj hegjuulej chadna gej bodoj baina syy?harin ta nar sig ergyy ludnuud holhon sig baibal yasan yum be?...hynii ajild byy daraa bOL?......
DR. PRADHAN · 2022/11/25
DR. PRADHAN · 2022/11/25
Зочин · 2022/11/25
Оюун-эрдэнэ шиг Эх оронч хүнийг сүүлийн 30 жил харсангүй. Эзэн Чингисийн үр сад мөнөөс мөн. Ядарсан Ард түмэн түүнийг дэмжиж байна.
Зочин · 2022/11/25
Нүүрсний хулгайчидийн ах дүү хаматан садан үр хүүхдийнх нь бүх хөрөнгий нь хураа тэгээд хулгайчуудыг төр төмөр нүүрээ харуулаж дахин ийм хэрэг гаргахгүй байдгахын төлөө төр төмөр нүүрээ харуул хатуу маш хатуу арга хэмжээ авах хэрэгтэй
Зочин · 2022/11/25
Эгэл ардын хүү өлсөж цангахыг өөрөө үзсэн,өөрөө зөв хөдөлмөрлөж байсан, хар бор ажил хийж байсн, хүн эгэл амьдралаар амьдарсан хүн ийм их шунал худал хулгай хуурмаг хүмүүсийг хэзээ ч үзэж чаддаггүй юм ОюунЭрдэнэ бол тийм хүн.ОюунЭрдэнэ бол эгэл ардын энгийн амьдралаас эрх мэдэлд хүрсэн ЭНГИЙН ИРГЭН,ХАРИН тэр зүгээр л эгэл амьдралын эсрэг эрх дархаа хэтрүүлэн хэргэлдэг эрх мэдэлтэнг үзэж чаддаггүй жирийн ардын сэтгэлтэй эх оронч шудрага ард юм.
Зочин · 2022/11/25
Улс төрийн бүлэглэлүүдийн дургүйг ихэд хүргэхээр яадгийм. Тэд нар муусайн луйварчид, авилгалчид, хулгайчид шүү дээ. Нүүсрний хулгайчдыг харин ч илчилж, шоронд хийж, улс төрөөс зайлуулах ёстой. Үүнд айгаад байх юм байхгүй. Сахал Эрдэнэбилэг, Элбэгдорж, Сү, Мие, нүүрсний мафийн Чойжилсүрэн, Ажнай Бат-Эрдэнэ нарыг алсан ч яадгийм.
иргэн · 2022/11/24
монголчууд минь Оюунэрдэнийгээ дэмжээд луйварчдаас эх орноо цэвэрлэж авцгаая. луйварчдын бух хоронгийг нь хурааж гишгэх газаргуй болгоцгоое
зочин · 2022/11/24
Иргэн хүний хувьд улс орондоо их зүйл хийж, хөгжлийн хулгайчдийг илрүүлж байгаа нь зөв үзэж б/а. Олон жил өнгөрч хэн ч энэ суудалд байхдаа ийм зоригтой алхам хийгээгүйг бид мэдэж б/аа шүү дээ. Оюунэрдэнэ сайддаа улам их амжилт хүсье! Бүү шантраарай!
Эмээ · 2022/11/24
Оюунэрдэнэ их ЗӨВ ажиллаж, худал Хулгайг илчилж ,баялгийг Ард түмний гарт атгуулахаар тэмцэж байгаад нь баярлаж байна, Түүнийг бурхан өршөөг!!
Аль нь биш... · 2022/11/23
Аль нь биш харих их зальхай хүн гэвэл л яг таарна. Тэмцэх, сүйрүүлэх, үгүй хийхийг хэн ч чадна аа. Тэрэн шиг амархан зүйл байхгүй. Харин төрийн, олон нийтийн ажил алба хашиж байгаа хүн бол нийгмийнхээ нэг хэсгийг нөгөөгөөр зүхүүлж, уурлал бухимдалд живүүлдэг бус харин оновчтой бодлого үйл ажиллагаагаар нийгмийн зөвшилцөл, тэнцвэрийг бий болгодог. Тэмцдэг нийгэм сүйрдэг, тэмцлийн үзэл суртал өөрөө өөрийгөө үгүй хийдэг гэдгийг зөвлөлтийн Октябрийн хувьсгал манай Ардын хувьсгал хоёр яг зэрэг шахуу 90-ээд оны эхэнд төгсөхдөө бэлхнээ харуулсныг ард түмэн ухахгүй байгаа нь даанч харалган байгаагийнх биз ээ. Ад үзээд байгаа хөрөнгөтөн, капиталист улсууд өдөр ирэх тусам хөгжиж байхад мань мэт нь хуучны тэмцлийн үзэл суртлын намаг балчигтаа живсээр...
DR. PRADHAN · 2022/11/23
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад [email protected] хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: [email protected] Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
зочин · 2022/11/23
Үнэхээр л тусгаар улсын Ерөнхий сайд шиг зангарагтай ажиллаж байгаа шижигнэсэн залуу даа. Энэ сайхан залуугаа ард түмэн л дэмжиж, нягтарч хамгаалахгүй бол ай даа араа шүдээ хавирсан аюултай мангасууд тасчиж идэх гээд өө сэв хайгаад өлөн нүдээ гололзуулаад нам мам хамаагүй нэгдэцгээгээд нэг л биш байгаа шүү цаагуур чинь
Зочин · 2022/11/23
залуу сайдыг дэмжиж байна хэн ч ингэж монголын төлөө ажиллаагүй гэдэгтэй бүгд санал нийлэнэ