Цагдаагийн ажилтан хохирогчийн мэдүүлгийг хуурамчаар үйлджээ
2022/11/29
АТГ-аас Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын хэсгийн төлөөлөгч “М” нь гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг шалгах ажиллагааны явцдаа хохирогчоос мэдүүлэг авахгүйгээр хохирогчийн мэдүүлгийг хуурамчаар үйлдсэн, Увс аймгийн удирдах албан тушаалтан “Ч” нь бусдад давуу байдал бий болгосон, “Д” нь өөрийн хөрөнгө орлогоо их хэмжээгээр нэмэгдсэн нь хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй зэргийг хэргүүдийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлжээ.
шаабар · 2022/11/29
Нүүрсний хулгайч нар яаж баяжсанаа тайлбарлаж чадсан л юм байх даа.