Голомт банк мерчант үйлчилгээний хүсэлтийг онлайнаар хүлээн авч байна
2022/11/29
Өөрийн бизнесийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулж, үйл ажиллагаагаа өргөжүүлэхийг зорьж буй эрхэм бизнес эрхлэгчдэд Голомт банкны мерчант үйлчилгээг санал болгож байна. Дотоодын болон олон улсын бүх төрлийн картаар хурдан шуурхай төлбөр тооцоо гүйцэтгэх боломжийг бид танд олгоно.
ПОС МЕРЧАНТЫН давуу тал:
- Соронзон туузан, EMV чиптэй болон NFC контактлесс зэрэг хамгийн олон төрлийн карт уншина.
- НӨАТ-ын баримт хэвлэнэ. /Бэлэн, бэлэн бус, НӨАТ-гүй сонголттой/
- Кассын системтэй холбогдож, үнийн дүнг төхөөрөмжид дамжуулна.
- Гуравдагч байгууллагын аппликэйшн дэмжих андройд үйлдлийн системтэй.
- Картын хөнгөлөлт урамшууллын системтэй.
- SocialPay, Wechat, AliPay-ээр төлбөр хүлээн авах боломжтой.
- Realtime дэлгэрэнгүй хуулга харах боломжтой.
- ПОС-ийн орлого барьцаалсан зээл авах боломжтой.
- ПОС-ийн цаас, дагалдах үйлчилгээ, тараах материал, суурилуулалтын хураамж үнэ төлбөргүй.
И-МЕРЧАНТЫН давуу тал:
- 7/24 цагаар онлайн төлбөр тооцоог хүлээн авна.
- Гадаад болон дотоодын хамгийн олон төрлийн карт хүлээн авна.
- Subscribtion буюу бүтээгдэхүүн үйлчилгээг автоматаар сунгах төлбөр тооцооны шийдэлтэй.
- One click payment буюу картын мэдээлэл хадгалж, төлбөр тооцоо хүлээн авна.
- SocialPay хэтэвчээс төлбөр хүлээж авна.
- Картын хөнгөлөлт урамшууллын системтэй.
- Мерчантын орлого барьцаалан зээлд хамрагдах боломжтой.
- PCI DSS олон улсын шаардлага хангасан нууцлалын хамгаалалттай.
Та Голомт банкны карт уншигч ПОС болон И-мерчант үйлчилгээний хэрэглэгч болохыг хүсвэл онлайнаар хүсэлтээ илгээж, төхөөрөмжөө захиалан авах боломжтой.
Хэрхэн онлайнаар хүсэлт илгээх вэ?
- ПОС мерчантын хүсэлт илгээх бол ЭНД, И-мерчантын хүсэлт илгээх бол ЭНД дарна уу.
- Үүний дараа “Хүсэлт илгээх” товчийг дарна.
- Хувь хүн, Байгууллага болон И-КҮБ гэсэн сонголтоос өөрт тохирохыг сонгож мэдээллээ оруулна.
- Мэдээллээ зөв эсэхийг шалгаад “Илгээх” товчийг дарснаар таны хүсэлт амжилттай бүртгэгдэнэ.
Голомт банк олон улсын стандартад нийцсэн мерчантын үйлчилгээг харилцагчдадаа үзүүлэхийг зорьдог ба мэргэжлийн, чадварлаг хамт олон үйлчилгээний аюулгүй, тасралтгүй, найдвартай ажиллагааг ханган ажиллаж байна. Бид нээлттэй банк болон зарласны хүрээнд харилцагч байгууллагад өөрсдийн технологи, мэдлэг ур чадвараа хуваалцан хамтран ажиллахад үргэлж нээлттэй байх болно.
Та Харилцагчийн үйлчилгээний төвийн 1800-1646 дугаарт холбогдон Голомт банкны төлбөр тооцооны мерчант үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.