Хохирогч охины гэмтлийн зэргийг эрс тэс үнэлсэн тул Ч.Маралмаад холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаажээ
2022/11/29
Зам тээврийн ноцтой осол гаргасан Ч.Маралмаад холбогдох хэрэгт Тээврийн цагдаагийн албанаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлсэн тухай бид өмнө нь мэдээлсэн.
Тухайн хэргийг прокурор хянаад, нэмэлт мөрдөн байцаалтад өчигдөр буцаажээ.
Ямар шалтгаанаар мөрдөн байцаалтад буцаасан болохыг албаны эх сурвалжаас тодруулахад "Холбогдогчийн өмгөөлөгчийн зүгээс насанд хүрээгүй хохирогч С-ийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон гурван удаагийн шинжээчийн дүгнэлтийн хоёр нь хөнгөн, нэг нь хүндэвтэр гэж гарсан нь хоорондоо эрс зөрүүтэй, эргэлзээтэй байх тул дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилуулах шаардлагатай гэсэн гомдлыг прокурорт гаргасан.
Прокурор хэргийн материал, өмгөөлөгчийн гомдлыг хянан үзээд, “шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй бол шүүх, прокурор дахин шинжилгээ хийлгэхээр өөр шинжээчид даалгана” гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн заалтыг үндэслэн дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилж дүгнэлт гаргуулахаар хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж шийдвэрлэсэн" гэдгийг хэллээ.
Сануулахад, аравдугаар сарын 10-ны өдөр иргэн Ч.Маралмаа нь Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Олимп” хотхоны хойд замд “Toyota Landcruiser 200” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7, 12.3, 11.5-т заасан заалтуудыг тус тус зөрчсөний улмаас эсрэг урсгал сөрж долоог автомашин мөргөж, явган хүний замаар явж байсан явган зорчигч 12 настай хоёр охиныг мөргөж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан, бусдын эд хөрөнгөнд их хэмжээний хохирол учруулсан юм.
Мөн тэрбээр жолооны курс төгсөөгүй, жолооч биш гэдэг нь тогтоогдсон бөгөөд найз залуугаа согтуугаар жолоо бариулахгүйн тулд түүний төрсөн ахынх нь машиныг унаж осол гаргасан тухай Цагдаагийн байгууллагаас мэдээлж байв.
Улмаар шүүхээс Ч.Маралмааг Монгол Улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ аваад буй.
Ha · 2022/11/29
Darga ni bildbaatar gej hogiin yum baisan heveeree yu
Зочин · 2022/11/29
Шүүх шинжилгээний төвд итгэх арга үнэн байхгүй. Зүв зүгээр ясыг хугарсан болгоод хүнд зэрэг гаргачихна. Шүүх хуралд энэ ркнтген зурган дээр яс нь яг хаагуур хугарсан, ядаж цуурсан гэх зүйл заагаад өгөөч гэхээр ээрч муураад шүүгчийн тусоамж авчихна. Нөгөө хүн нь сандлаасаа унаад ганц ёо гэхгүй хэд хоноод зүгээр яваад байснаа гэнэт л шүүхийн шинжилгээний бичиг авчираад цагдаад өгөөд 100 сая төг нэхээд байсан. Хууль шүүх эмнэлэг энэ оронд үнэн дампуурсан даа. Улс төрчид ийм зүйл анхаарахын оронд идэж уух дээрэмдэхээ л төлөвлөж хийж явдаг байх даа. Шүүх эмнэлгийг 100% шинэчил тэндээс сайн зүйл хүлээгээд ч нэмэргүй