Засгийн газрын ээлжит хуралдааны шийдвэрээр “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Наранцогтыг томилжээ.

Ийнхүү түүнийг Эдийн засаг, хөгжлийн дэд сайдын ажлаас чөлөөлөх юм байна. Тус компанийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр О.Хулан ажиллаж байсан аж. 

"Эрдэнэс Монгол" компани өнөөдрийн байдлаар “Эрдэнэс Таван толгой” ХК, “Эрдэнэс Оюу толгой” ХХК, “Багануур”” ХК, “Шивээ Овоо” ХК, “Мон-Атом” ХХК, “Эрдэнэс Шивээ Энержи” ХХК, “Эрдэнэс Метан” ХХК, “Эрдэнэс Ассет менежмент” ХХК-иудын 50 буюу түүнээс дээш хувийн хувьцааг эзэмшиж байна. Мөн “Оюу толгой” ХХК-ийн Монголын талын 34 хувийг өөрийн охин компаниар дамжуулан эзэмшиж,  Таван толгой -Гашуун сухайт чиглэлийн авто замын ашиглалт, засвар үйлчилгээг хариуцан ажилладаг “Гашуун сухайт авто зам” ХХК-ийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн үндсэн дээр байгуулан ажиллуулж байна.

Санжаагийн Наранцогтын намтар: 

Боловсрол: 

  • 1980-1988 онд Дундговь аймгийн төвийн 10 жилийн 1 дүгээр сургууль
  • 1988-1990 онд МУИС-ийн гүнзгий лицей дунд сургууль
  • 1994 онд МУИС-ийн Физик математикийн сургуулийг физикч математикч мэргэжлээр бакалавр
  • 1999-2001 онд МУИС-ийн ийн Физик математикийн сургуулийг магистрын зэрэгтэй төгссөн
  • 2008 онд БНСУ-ын Сөүлийн Үндэсний их сургуульд инженер- эдийн засаг мэргэжлээр доктор /Ph.D/-ын зэрэг хамгаалсан

Ажлын туршлага: 

  • 1993-1994 онд Шинжлэх ухааны академийн Математикийн хүрээлэнд туслах-эрдэм шинжилгээний ажилтан
  • 1994-1997 онд Шинжлэх ухаан мэдээллийн төвд инженер, ахлах инженер
  • 1997-2000 онд Монголын нээлттэй нийгэм хүрээлэнд хөтөлбөрийн зохицуулагч
  • 2000-2003 онд Батлах хамгаалах яам, зөвлөх
  • 2003-2005 онд Сангийн яаманд мэргэжилтэн, хэлтсийн дарга
  • 2005-2008 онд БНСУ, Сөүлийн Үндэсний их сургуульд докторант
  • 2008-2012 онд БСШУЯ-нд газрын дарга
  • 2012-2015 онд Хөдөлмөрийн яаманд газрын дарга
  • 2015-2018 онд Сангийн яаманд газрын дарга
  • 2018-2022 Сангийн яаманд Төрийн нарийн бичгийн дарга
  • 2022 оноос Эдийн засаг, хөгжлийн Дэд сайд

Мэргэжил дээшлүүлсэн байдал: 

  • 2013 онд АНУ, Харвардын их сургуульд Төрийн санхүүгийн удирдлага
  • 2014 онд АНУ, Жон Кеннедигийн их сургуульд Засаглалын шинэчлэл
  • 2015 онд БНСУ, Сөүлийн их сургуульд Орлогын статистик
  • 2019 онд Сингапур улс, Төрийн санхүүгийн удирдлага
  • 2019 онд УБ хот, Удирдлагын академи, Тэргүүн түшмэлийн мэргэшүүлэх багц сургалтад тус тус хамрагдсан