У.Цогтбаяр хоёр хүнтэй хамт ажлын хэсэгт орж ажиллахаар болов
2022/12/07
Нүүрсний хулгайг эсэргүүцсэн залуус дөрөв дэх өдрөө төв талбай дээр жагсаж байна. Жагсаалын хоёр дахь өдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг гарч ирж уулзахыг иргэд шаардаж байлаа.
Ийнхүү өнөөдөр /2022.12.07/ Ерөнхий сайд талбайн жагсагчидтай гарч ирж уулзаж байна. Түүнтэй хамт ЗГХЭГ-ын сайд Д.Амарбаясгалан, ХЗДХ-ын сайд Х.Нямбаатар нар гарч ирлээ.
Жагсагчид Ерөнхий сайдыг жагсагчид хөөж, "юм" шидэж байлаа. Эл үйлдлийг үл тоон иргэдэд хандан мэдээлэл өгсөөр.
Энэ үеэр жүжигчин У.Цогтбаяр Ерөнхий сайдад "Хулгайчдын нэрийг зарла. Битгий ерөнхий бай" хэмээн хэлэв.
Ерөнхий сайд мэдээлэл өгч Х.Нямбаатарын ахалж ажиллах штаб буюу ажлын хэсэгт жүжигчин У.Цогтбаярыг орж ажилла гэв. У.Цогтбаяр ч орж ажиллана гэдгээ илэрхийлэв. Түүнтэй хамт хоёр хүн ажлын хэсэгт орж ажиллахаар боллоо.
Зочин · 2022/12/08
zoion baigyylalttai jagsaal biz dee!!!ta nariin dotoroos ajillah bolson baina s dee?oilgoj bna uu?iljegnyyd ee..................
mongol er · 2022/12/08
энэ хөгиийн хөлсний захиалагат жагсагчид бна. балай жүжигчин ч гэх шиг
Иргэн · 2022/12/07
Худлаа мэдээ