Х.Нямбаатар: Нүүрсний хэрэг дээр орон нутгаас мөрдөгч нэмж ажиллуулна
2022/12/07
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар болон АТГ, ЦЕГ, шүүх, прокурорын байгууллагын удирдлагууд хамтран "нүүрсний хулгай"-тай холбоотойгоор жагсагчдын тавьсан шаардлагын дагуу Төрийн ордонд мэдээлэл хийж байна.
Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар
Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар "Жагсагчдын төлөөллөөс 100 хүнтэй уулзах хүсэлт гаргасан ч, иргэдийн зүгээс маргааш гэхэд нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон хүмүүсийн нэрийг зарла гэдэг шаардлага тавьлаа. Үгүй бол жагсаалаа үргэлжлүүлнэ гэлээ. Үүнийг Ерөнхий сайдад уламжилсан. Манайх хуультай улс. Хэн нэгнийг мөрдөн шалгах ажиллагаа явуулж байж, шалгахгүй бол шууд зарлавал 1937 оны хэлмэгдүүлэлт шиг болно.
Хүний эрхийг дордуулсан ийм үйлдэл хийхгүй. Энэ ажлаа хууль хяналтын байгууллага эрчимжүүл. Засгийн газрын зүгээс мөрдөн шалгах ажил явуулж байгаа хүмүүст Засгийн газраас мэдээ мэдээлэл өгөх агентлагуудыг хурдан шуурхай ажиллах чиглэл өгнө. Мөн БНХАУ-аас шаардлагатай мэдээ мэдээллийг гаргуулах тал дээр дэмжлэг үзүүлнэ. Мөн хөдөө орон нутагт ажилладаг мөрдөгч нарын авч ирж, мөрдөн шалгах ажлыг шуурхайлна. Бид мөрдөн шалгах ажиллагааны дотоод ажилд оролцохгүй.
Нүүрсний гэрээнүүдийг шалгана. Хоёрдугаарт, бараа үйлчилгээний худалдан авалт хийхдээ хууль зөрчсөн үү. Гуравдугаарт, тээвэрлэлтийг шалгах, дөрөвдүгээрт, хилээр их хэмжээний нүүрс гаргасан хүмүүсийг нийтэд ил болгож, хэдий хэмжээний нүүрс гарсныг нийтэд мэдээлэх хэрэгтэй. Ман Өмнөговь аймгийн Цогтцэций суманд ажиллаж олон нийтийн эргэлзээг тайл. Энэ хэрэгт холбогдсон нэр бүхий улстөрчид, албан тушаалтнуудыг мөрдөн шалгах ажиллагааны явцад ил болгох асуудлыг шийдэж өгөөч.
Миний авсан мэдээллээр нүүрсний хэрэг дээр дөрвөн эрүүгийн хэрэг үүсгэсэн юм байна. Олон нийтэд хамгийн их эргэлзээ төрүүлж байгаа нь мөрөгцөгтэй холбоотой асуудал. 2021 онд түүнийг хаагдсан гээд байгаа юм. Энэ хэргийг 2022 онд дахин сэргээсэн гэж ойлгосон. Тэгэхээр оффтейк хууль ёсны дагуу явж байна уу, тендер зөв байсан уу, татвараа төлсөн үү гэдгийг эцэслэ. Мөн энэ мэдээллийг анх цацсан Х.Доржханд гишүүнийг гэрчээр дуудаж, мэдүүлэг авах хэрэгтэй" гэв.
Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурор Ц.Ариунболд "Нүүрстэй холбоотой хэргүүд дээр хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагаа явагдаж байгаа. Хэргийн цаг хүрээ зэрэгтэй уялдуулаад ажлын хэсэг шалгаж байгаа. Хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагаа эсэхийг УЕП хяналт тавьж ажиллаж байгаа. Нүүрсний гэх тодотголтой нийт 21 хэрэг байгаа. Авлига, албан тушаал, мөнгө угаалт зэрэгтэй холбоотой үндэслэлээр, Эрүүгийн хуульд заасан зүйл ангиудаар шалгаж байгаа. Өнөөдрийн байдлаар найман хэрэгт холбогдуулж, 41 хүнийг эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдчаар татсан. Үүнээс гурван хэрэгт холбогдох, 30 гаруй хүний хэргийг шүүхэд шилжүүлсэн. Одоо яллах дүгнэлт үйлдэж байгаа хоёр хэрэгт холбогдох 12 хүний хэрэг мөрдөн байцаалтын явцад байна. Цаана нь зургаан хэрэг бүртгэлтийн ажиллагаа үлдэж байгаа.
Энэ хэргүүд дээр ажлын хэсэг, мөрдөгч нар үйл ажиллагаа явуулна. Энэ ажил олон хэсэгт хуваагдаж явагдана. Улмаар нотлох баримт цуглуулах ажил хийгдэнэ. Гэм бурууг шүүхийн өмнө гэм буруугүйг тогтоох ажиллагаа гэж байдаг. Энэ хэрэгтэй холбоотой улсад хэчнээн төгрөгийн хохирол учирсан талаарх мэдээллийг өнөөдөр шууд олон нийтэд мэдээлэх боломжгүй. Энэ хууль бус. Аль болох богино хугацаанд үр дүн гаргана. Тухай бүрд нь олон нийтэд танилцуулна" гэв.
зочин · 2022/12/08
эрүүгийн ажиллагаа удаан явагддаг тул тийм түргэн мэдэгдэх боломжгүй жаахан тэвчэртэй хоёр сар хүлээ хавар болохоор өдөр болгон ажилгүй бол талбай дээр сууж байхад яахав дээ