Казахстанд ТАНСАГ хороолол барьсан гэх Х.Нурлат гэж ХЭН БЭ
2022/12/09
"Эрдэнэс Тавантолгой ХК-ийн удирдлагад ажиллаж байсан хүн Казахстан улсад тансаг харш хороолол бариулж байгаа хэмээн АН-ын бүлэг мэдээлэл хийхдээ хэлж байсан.
Тэгвэл өнөөдөр "Эрдэнэс Тавантолгой ХК-ийн дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын захирал асан Х.Нурлатын хамаарал бүхий компани Казахстан улсын Алматы хотод тансаг зэрэглэлийн орон сууцны хорооллыг барьж байгуулсан гэдэг асуудлаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа гэдгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээллээ.
Түүнчлэн "Энэ асуудлаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Хэрэг шүүхэд шилжих шатандаа явж байна. Гэсэн хэдий ч шүүхийн шийдвэр гартал бид тухайн хүнийг гэмт буруутай гэж зарлаж болохгүй. Үүнтэй адил мөрдөн шалгах ажиллагаа явагдаагүй тохиолдолд УИХ-ын гишүүдийн нэрсийг зарлах боломжгүй" гэж хэллээ.
Зочин · 2022/12/09
Параламентаа 2 тахимтай болгож доод танхим одоогийн 76 байнгын ажиллагаатай дээд танхим нь 4 жилд 1 удаа цуглаж эцсийн шийдвэр гаргадаг энэ хүмүүс сум бүрээс оролцдог болчихвол улс хөгжинө Бидний одоогийн энэ зам мухардалд орсон удвал ард түмэн босно шүү