Бондын өрөө төлж дизель түлштэй болсон долоо хоног
2022/12/12
ОХУ-аас 253, БНХАУ-аас 267 вагон дизель түлш орж ирлээ
Тодорхой шалтгаануудын улмаас дизель түлш ховордоод байгаа. Тэгвэл УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгээс дизель түлш татан авах ажиллагааг эрчимжүүлжээ.
Дизелийн түлшний түгээлт, хүртээмжийг сайжруулах үүднээс тээвэрлэлт болон буулгалтын хугацааг 16 цагаар богиносгосон. Хилийн боомтоор орж ирсэн галт тэрэг Толгойт өртөөнд технологи хугацаагаараа 36 цаг дотор ирж нефтийн бүтээгдэхүүнээ буулгадаг байсныг 20 цаг болгон шуурхай горимоор ажиллаж байна. Мөн гаалийн байгууллага 24 цагаар ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар манай улсад БНХАУ-ын хилийн Эрээн боомтоос 267 вагон түлш орж ирснийг буулгажээ. Мөн Эрээнээс дахин 80 вагон ирж байгаа аж.
Харин Замын-Үүд дээр 120 вагон түлшийг Монголын талд өгөхөөр хүлээгдэж байна. ОХУ-аас манай улсад нефтийн бүтээгдэхүүн ачсан 253 вагон ирснээс 220-г нь төмөр замын өртөөн дээр буулгаж байгаа мэдээлэл байна.