ГХЯ: БНХАУ бүх хилээ нээх тухай дипломат шугамаар албан ёсоор мэдэгдээгүй байна
2022/12/12
БНХАУ нэгдүгээр сарын 9-нөөс бүх хилээ нээнэ гэх мэдээлэл гараад байгаа.
Энэ талаар ГХЯ-наас тодруулахад тус улс бүх хилээ нээх тухай дипломат шугамаар албан ёсоор мэдэгдээгүй байна. Тодорхой болсны дараа мэдээлэл өгнө.
Иргэдэд одоогоор хоёр улсын агаарын хил нээлттэй байгаа" гэсэн тайлбарыг өглөө.
ИНЕГ-аас өгсөн мэдээллээр Бээжин, Хөххот, Тяньжин, Хонгконг хотууд руу Air China болон Монголын агаарын тээврийн компаниуд нислэг үйлдэж байгаа юм.
"БНХАУ "Тэг КОВИД"-той холбоотой бодлогыг алхам алхмаар сулруулах шийдэл рүү явж байгаа тухай албаны мэдээг өнөөдөр авсан. Үүнийг сайн мэдээ гэж хүлээн авч байгаа" хэмээн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ арванхоёрдугаар сарын 6-нд олон нийтэд мэдээлж байв.