Ипотекийн 8 хувийн зээлтэй иргэдийн зээлийн хүүг 6 хувь болгон бууруулна
2022/12/20
Сүүлийн өдрүүдэд нүүрсний хулгайн асуудалтай зэрэгцэн ипотекийн зээлийн асуудал мөн анхаарлын төвд ороод байна. Ипотекийн зээлийн хөтөлбөрийг Монголбанкнаас Засгийн газарт шилжүүлэх шаардлага тулгараад байгаа юм.
Тэгвэл энэ хөтөлбөрийг Засгийн газарт шилжүүлэхийн зэрэгцээ зээлийн урьдчилгаа төлбөр болон зээлийн хүүг бууруулах боломжтой гэж ипотекийн зээлийн хөтөлбөр, хяналт шалгалт явуулах ажлын хэсгийн зүгээс мэдэгдэж байна.
Ипотекийн зээлийн урьдчилгааг зээлийн батлан даалтын сангаар 20 хувь болгох боломжтой. Мөн ипотекийн 8 хувийн зээлтэй иргэдийн зээлийн хүүг 6 хувь болгон бууруулна.
Ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөр болоод зээлийн хүүг бууруулахад нийтдээ 500 орчим тэрбум төгрөг шаардлагатай болно гэж тооцож байгаа бөгөөд зөрүү санхүүжилтийг төсөвт дарамт учруулахгүйгээр шийдвэрлэх боломжтой. Гэвч цаашид ипотекийн зээлийн санхүүжилтийг хаанаас гаргаж хэрхэн үргэлжлүүлэхийг Сангийн яам болон Барилга хот байгуулалтын яам яаралтай шийдвэрлэж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг үүрэгджээ.
Ипотекийн зээл нь төсвийн шинжтэй хөтөлбөр тул Монголбанк тус хөтөлбөрийг явуулах нь зохимжгүй гэж үзэж байсан. Тэгвэл Засгийн газарт ипотекийн хөтөлбөр шилжсэнээр Барилга, хот байгуулалтын яаманд агентлаг байгуулах төлөвлөгөөтэй байна.
. · 2022/12/20
Үнэн байгаасай юманд итгэхэд хэцүү болжээ
төлөгч · 2022/12/20
төлөөд дуусаж бгаа иргэн яах вэ? буцааж нөхөн олгох уу?
Зочин · 2022/12/20
Энэ үнэн бол уу.