С.Эрдэнийн АН-ын даргын сунгаа эхэллээ
2023/01/27
С.Эрдэнэ даргатай Ардчилсан намын Дотоод сонгуулийн хороо АН-ын даргын сунгааг зарлаад буй билээ. АН-ын даргыг сонгох сунгааг 2023 оны нэгдүгээр сарын 25-наас эхлэн товлон зарлалаа.
Намын даргын сунгаанд нэр дэвшигчдийг бүртгэлийг өчидөрийн 10:00-18:00 цаг хүртэл хийж, сурталчилгааг маргааш эхлүүлэхээр болжээ.
Тодруулбал АН-ын даргад УИХ-ын гишүүн Д.Ганбат, АН-ын ҮБХ-ы гишүүн Т.Энхсайхан, АН-ын ҮБХ-ы гишүүн Д.Ганбаяр, УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай, АН-ын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Д.Эрдэнэсувд, Ардчилсан Залуучуудын Холбооны дарга Н.Болдбаатар, Чингэлтэй дүүргийн АН-ын дарга Ж.Сугарсүрэн нар нэр дэвшээд байна.
Өнөөдөр нэр дэвшигчид сурталчилгаагаа хийн, маргааш цахим хэлбэрээр сонгуулиа явуулах юм.
АН-ын даргад нэр дэвшигч Т.Энхсайхан сунгаанд бүртгүүлснийхээ дараа: "Өнөөгийн цаг үеийн байдлыг та бүхэн сайн мэдэж байгаа. Монголын ард түмний амьжиргааны түвшин маш их дордсон, ядуурал нүүрлэсэн. Үүнтэй зэрэгцэн Монголын төрд хулгай нүүрлэсэн ийм айхтар цаг үед бид нар амьдарч байна.
Энэ цаг үед сөрөг хүчний дуу хоолой маш их хэрэгтэй байгаа. Монголын ард түмэн бүгд л үүнийг хүсэн хүлээж байна. Тийм учраас албан ёсны АН-ын даргын сунгаанд бүрэн дүрэн итгэж буй учраас нэр дэвшиж байна." гэжээ.
яана даа · 2023/01/28
АН ыг сүйтгэх санаа
ZOCHIN · 2023/01/27
EHLEED HUN BAI DARAA N IDSEN UUSNAA ...SHINGEE...UMHII AVILGACHID...90 ONOOS UMNI YUTAI BSNAA ERGEED DURSDAA....HUDULMURUURUU YU...
Зочин · 2023/01/27
Ирээдүй харагдаж байна