Төв аймаг, Баян сум. Сант багийн “Хашаатын худаг” гэдэг газар /Багахангай дүүргээс урд зүгт 18 км-т/ Суудлын автомашин цасанд сууж, эвдэрсэн тухай дуудлагыг 11.05-ны өдрийн 22:45 цагт хүлээн авсан. Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид ар гэрийн хоёр хүний хамт иргэн А-ийн “Спасио” загварын суудлын автомашин /5 зорчигчтой/ цасанд суусан байсныг 11.06-ны өдрийн 05:00 цагт татан гаргасан.