Төсвийн мөнгө уйлдаггүй гэдгийн тод жишээ Ногоон автобус. Нэг бүрийг нь 400 гаруй сая төгрөгөөр оруулж ирсэн буюу нийт дүнгээрээ нэлээн хэдэн тэрбумаар хэмжигдэх худалдан авалтаар хулхидсан нь тун хариуцлагагүй, ёс зүйгүй үйлдэл болж үлдэв. Үүний балгаар өнөөдөр өвлийн хүйтэн орчихсон энэ цаг үед хөл дүүжлэх цөөхөн автобусандаа багтаж сууж чадахгүй бээрэн зогсох дүр зургийг ард түмэн өөрсдөө л мэдэрч явна. Тэрнээс төрд суугаа иргэдийн татврын мөнгөөр но-той ногоон автобус авчихаад хээв нэг суудлаасаа бууж өгөөд дулаан хувийн машиндаа тухалж буй Д.Сумъяабазар, Ж.Сүхбаатар нар мэдэхгүй. 

Ер нь төсвийн мөнгийг нүдээ олсон зүйлд зарцуулж чаддаг уу? гэдэг тун эргэлзээтэй. Тендер нэрээр басхүү их мөнгийг урсгадаг хэмээн олон нийт шүүмжилдэг. Арга ч үгүй биз ээ, "ногоон автобус"-ны тендер ч үүний томоохон жишээ болоод авав. Хэрхэн мөнгө иддэг болохыг нь улс даяараа харлаа. Өдгөө ч дахин шинэ автобус авна гэж тендерээ зарлаад буй.

Хотын дарга Х.Нямбаатар Ногоон автобусны дуулиан намжаагүй байна. Нийтийн тээврийн парк шинэчлэлтэй холбоотойгоор олон улсын нээлттэй тендер шалгаруулсан. Арваннэгдүгээр сарын 23, 24-ний өдөр гэхэд нээлттэй тендерээ шалгаруулна гэсэн төлөвлөгөөтэй байна. Ойролцоогоор 700 орчим евро стандартын шаардлага хангасан автобусаар Улаанбаатар хотын парк шинэчлэлийг амжилттай хийнэ" гэсэн юм.

Энэхүү хэргийг давтагдах вий гэсэн харыг Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас 17 ширхэг хөдөлгөөнд эргүүлийн хяналт хийх машин худалдан авахаар тендер зарласан нь төрүүлээд байна.

Тендерийн төсөвт өртөг 1.3 тэрбум төгрөг буюу нэг бүрийг нь 77 сая төгрөгөөр худалдан авахаар болжээ. Уг худалдан авалтын хөрөнгө нийслэлийн төсвөөс зарцуулагдана.  

Эдгээр машинууд Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгж ОНӨТҮГ-ын өмчлөлд шилжих юм. Энэхүү нэгжийг Ч.Батзориг хариуцдаг. Өөрөөр хэлбэл, асуудал үүсвэл энэ хүн л хариуцлагыг үүрнэ гэсэн үг юм. Хотын даргын жишээнээс харахад ажлаа өгөөд суудлаасаа буугаад явчихсан.  77 сая төгрөгийн үнэтэй ямар машин худалдан авахыг харах л үлдэж байна. 

Түүнчлэн 2024 оны төсвийн төслийг харахад нэлээдгүй хувийг сонгуульд зарцуулсан ажлууд байгаа юм. Тухайлбал, тэтгэврийн нэмэгдэл. Мөн Хэнтий аймагт өмнөх жилийн төсвөөс гурав дахин данхайсан төсөв батлахаар оруулж ирсэн байдаг. 

Нийслэлийнхэн тоггүй, дулаангүй болох эрсдэл оршин байсаар байгаа энэ үед Эрчим хүчний сайд ирэх онд 359.8 тэрбум төгрөгийг захиран зарцуулна. Тус салбарт ирэх жил нийт 605.4 тэрбум төгрөгийн өртөг бүхий хөрөнгө оруулалтын төслүүдийг хэрэгжүүлэхээс 2024 оны улсын төсөвт 254.6 тэрбум төгрөгийг нь төлөвлөөд байна. Жил бүр их хэмжээний алдагдал хүлээдэг эрчим хүчний салбарынхан энэ онд гэхэд 200 орчим тэрбум төгрөгийг алдагдал хүлээж буйг Б.Чойжилсүрэн сайд ярьсан байдаг. Тэгвэл өдгөө төсвийн хэлэлцүүлгийг хийж буй билээ. Уг нь манай улсад цахилгаан станц барих тулгарсан асуудал байгаад хөрөнгө мөнгө зарцуулахгүй. Өнөө маргаашийн саналын төлөө л төр барьж сууна.