Н.Батбаяр: Эрдэнэтийн 49%-ийг Оросын талаас авахад зориулсан $400 саяын төлбөр ЗГ, компани хоёрын хооронд дуусаагүй байна
2023/11/21
"Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн хувьчлал, “Хөтөл цемент шохой" үйлдвэр, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн концессын гэрээ зэрэгтэй холбоотой хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг арванхоёрдугаар сарын 19-н хүртэл хойшлогдсон.
Уг хэрэгт 20 хүн, хоёр хуулийн этгээд яллагдагчаар татагдаад буй. 20 хүний нэг болох Эдийн засаг, хөгжлийн сайд асан Н.Батбаяр сэтгүүлчдэд өөрийн байр сууриа хуваалцсан юм.
Тэрбээр хэлэхдээ “Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг барьж байгуулах асуудал бол зургаан Засгийн газар дамжиж явсан. Гэтэл Л.Оюун-Эрдэнэ сайдын Засгийн газрын үед үйлдвэр барих ажил нь зогсоод, хэрэг үүсээд явж байгаад харамсалтай байна. Монгол Улсад төмөрлөгийн үйлдвэр хэрэгтэй гэдэгтэй хэн ч маргахгүй. Тиймээс үүнд ямар нэгэн гэм буруутай асуудал байхгүй гэдгийг зориуд хэлэхийг хүсэж байна. Дарханы төмөрлөгийн үйлдвэрт концессын гэрээ байгуулагдсанаар Дарханаас уурхай хүртлээ төмөр зам, авто зам, эрчим хүчний дэд бүтэцтэй болсон тул асуудал байхгүй гэж үзэж байна.
Энэ асуудал өнөөдөр Эрдэнэтийн 49 хувь гэсэн малгайтай орж ирж байгаа. Энэ зүйл Ч.Сайханбилэг Ерөнхий сайдын үед буюу 2016 оны сонгуулийн өмнөхөн болсон. Миний бие Н.Алтанхуяг Ерөнхий сайдын үед ажиллаж байгаад ажлаа өгсөн тул Эрдэнэтийн 49%-тай холбоо байхгүй нь ойлгомжтой асуудал.
Эрдэнэтийн 49 хувь гэдэг бол Эрдэнэт үйлдвэрийн Оросын талын 49 хувийн өмчийг Монголдоо авч ирсэн үйл явдал. Авч ирснээрээ Монгол Улс хожсон гэдгийг бүгд харж, ямар өгөөж авсныг бүгд мэднэ. Тухайлбал КОВИД-19-ийн үеэр айл өрх, бүх ААН-үүдийн дулаан, цахилгааны мөнгийг Эрдэнэт үйлдвэрийн орлогоос төлсөн. Энэ нь Эрдэнэтийн 49 хувь Монголын талд авч 100 хувь болсны үр дүн юм. Дээрээс нь Хөтөлийн цемент шохойн үйлдвэр, Төв аймаг дахь авто замын тендерийн гэх дөрвөн хэрэг явж байгаа.
Шүүхийг аль болох хурдан хуралдаж, олон нийтэд ил тод нээлттэйгээр асуудлаа шийдэхийг хүсэж байна. Шүүх хурлын байрны асуудлыг бодохгүй бол олон оролцогчтой учраас байр нь багадаад ажиллахад хүндрэлтэй зүйл ажиглагдлаа.
Би хэн нэгний нөлөөнд ороод, элдэв янзын юм аваад ажил хийдэг хүн биш. Шүүх хурал дээр гэхэд хавтаст хэрэг дотор нь Засгийн газрын тогтоол гаргуулж шийдвэрлэсэн гэсэн ганц зүйл байгаа.
Хохирлыг шүүх дээр ярих зүйл. Нэг зүйлийг хэлэхэд Эрдэнэт үйлдвэрийн учруулсан хохирлыг 9 их наяд төгрөг буюу 3 тэрбум ам.доллар. Гэтэл Эрдэнэтийн 49 хувийг 400 сая ам.доллароор буюу нэг их наяд гаруй төгрөгөөр авч ирсэн. 9 их наяд төгрөгийн хохирлыг нэг их наяд төгрөгөөр хаана гэж байхгүй. Тэгэхээр хохирол гэж яриад байгаа 9 их наяд төгрөг нь агаараас авсан тоо байна. Хохирлын хэмжээг бүрэн тооцож, шийдэж чадаагүй байна.
Би судлаад үзлээ. Эрдэнэтийн 49 хувийг Оросын талаас авч ирэхэд зориулсан 400 сая ам.долларын төлбөр Засгийн газар, компани хоёрын хооронд дуусгавар болоогүй, дутуу байна. Үүнийгээ шийдэх ёстой. Буруу шийдэгдвэл 49 хувь Орос руугаа буцаад гарах асуудал үүсэх гээд байна шүү дээ.
Дараа нь хэний мөнгөөр авсан нь асуудал. Хувийн болон төрийн мөнгө нь хэд байгаа талаарх шийдвэр одоог хүртэл гараагүй байна. Би үүнийг цэвэр улс төрийн хэрэг гэж үзэж байна" гэв.
Зочин · 2023/11/22
Энэ гацаа одоо наранд бгаа юмуу нарсанд бгаа юмуу угаасаа жулдакшдээ
Зочин · 2023/11/21
ANYSN SEKSYG80955877ZYGAATSI
Зочин · 2023/11/21
Uvsiin hogiin hulgaich
Зочин · 2023/11/21
80955877
Зочин · 2023/11/21
45DESH XALYYTSSAN MERGJLN SEKSYG ERTEI80955876
Зочин · 2023/11/21
S XUSNEER80955877 ZYGAATSX
Зочин · 2023/11/21
S AWI80955877