Бүртгэлгүйгээр хил нэвтрүүлсэн буюу “мөргөцгийн хулгай”-д хил, гаалийн дарга нарыг шалгасан уу
2023/11/28
Нүүрсний хулгайн томоохон “салбар”-ын нэг нь яахын аргагүй бүртгэлгүйгээр нэвтрүүлсэн, ухсан, олборлосон гэх асуудал юм. Жижиг “Тавантолгой” ХК-ийнхан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хилийн бүсээс мөргөцөг хулгайлчихсан.
Энэ асуудал хохиролгүй болсон. Засгийн газраас БЭТ томилж, “Тавантолгой” ХК-ийн данснаас 48 тэрбумыг авч төрд шилжүүлснээр хохирол барагдсан гэж үзсэн. Гэхдээ энэ компанитай холбоотой албан тушаалтнууд нь хариуцлага хүлээхээр яригдаж байна. Зарим нь өнгөрсөн хавар УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдсөн. Харин тухайн үед төрийг төлөөлж ажиллаж байсан хил, гаалийн дарга нар шалгуулж байгаа эсэх нь бүрхэг. Зарим нь дэвшээд “Ерөнхий газар”-таа улам том дарга болоод явж л байна. Жилийн өмнө УИХ дээр “...Нүүрс бүртгэлгүй гараад байдаг юм бол тэнд нь хяналт тавиагүй Хилийн цэргийн, Хилийн тагнуулын газрын даргатай хариуцлага тооц л доо. Нүүрсний машиныг бүртгэлгүй гаргаж байгаа тэр хилийн цэргийн даргадаа хариуцлага тооц л доо.
Бүрдүүлэлт хуурамчаар хийхэд тэрэнд хяналт тавиагүй гаалийн даргадаа хариуцлага тооц” гэсэн шаардлагыг хүртэл сөрөг хүчний зүгээс тавьж байв. Түүнээс гадна энэ нь зөвхөн мөргөцгийн хулгайгаар зогсохгүй. Цаг хугацааны хувьд хоёр жилийн өмнө ч ийм үйл ажиллагаа явагдаж, олон мянган тонн нүүрс ийм байдлаар хил давуулсан тухай эх сурвалжууд мэдээлсэн.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Зочин · 2023/11/28
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
шаабар · 2023/11/28
Бүгд худлаа л жүжиглэхээс хэтрэхгүй. Нүүрс хулгайлдаг энэ арга чинь шинэ зүйл биш шүү дээ. Аль эрт Эрдэнэт үйлдвэрт захирлын цохолттой баяжмалууд вагон вагоноороо ямар ч бүртгэлгүй хил давдаг байсан. Түүнийг нь тухайн үеийн сайд дарга нар завшдаг байсан баримт байдаг шүү. Шалгалтаар очсон нөхөд хувьдаа машинтай болоод буцдаг байсныг гэрчлэх хүн байгаа шүү. Тэр л хулгай одоо хүртэл үргэлжилж байна.
Зочин · 2023/11/28
A WI80955877 48DESH
Зочин · 2023/11/28
AX NARN SEXSYV XANAGCH80955877
Зочин · 2023/11/28
S XN80955877