Энэ оны эхний 11 сарын байдлаар хүүхэд өртсөн 780 зам тээврийн осол бүртгэгджээ
2023/12/13
Цагдаагийн байгууллагад энэ оны эхний 11 сарын байдлаар хүүхэд өртсөн 780 зам тээврийн осол бүртгэгдсэн талаар Цагдаагийн Ерөнхий Газар(ЦЕГ)-аас мэдээллээ.
Үүнээс 32 хүүхэд эцэг эх, асран хамгаалагч нь буруу тээвэрлэснээс болж зам тээврийн ослын улмаас амь хохирсон байна.
Дараах тохиолдлуудад хүүхдүүд амь нас, эрүүл мэндээрээ хохирч байна.
- Хүүхдийг тээврийн хэрэгслийн урд суудалд өвөр дээрээ суулгасан үед салхины шил, багана мөргөх.
- Тээврийн хэрэгслийн арын суудалд зориулалтын суудал, хамгаалах бүсийг зүүгээгүй үед хүүхэд цонхоор шидэгдэх, мөн хатуу биет мөргөх.
- Тээврийн хэрэгслийн ачаа, багаж хэсэгт тээвэрлэсэн зэрэг шалтгаанууд байна.
Иймд эцэг эх, асран хамгаалагч та хүүхдийг зориулалтын суудалд суулгаж, хамгаалах бүсийг хэрэглэх, урд суудалд өвөр дээрээ суулгахаас татгалзах, ачаа тээшний хэсэгт тээвэрлэхгүй байх, тээврийн хэрэгслийн Child lock буюу хаалганы түгжээг түгжиж замын хөдөлгөөнд оролцох хэрэгтэй гэдгийг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.
Зочин · 2023/12/13
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh