Нүүрсний хоёрдугаар шатны дөрөв дэх өдрийн сонсгол өнөөдөр болж байна. Өчигдрийн сонсголыг сонссон ихэнхи иргэд зүрхээр явчихсангүй ээ.  Үр хүүхдийн минь нэрийг бариад л жагсаал цуглаан хийж утааны эсрэг тэмцэж байна хэмээгээд байсан хэсэг нөхдүүд өөрсдөө харин хамтрагч нар болчихсон ууж идсэн нь арвин их сууж байх гэж хэн ч санаагүй явлаа. Гэтэл нэг л өдөр утааны эсрэг группээ хүртэл нэрийг нь өөрчлөөд өөрөө утаа мэт алга болсон Ц.Пүрэвхүү хамгийн эхэнд нэр нь тууж явна. 

Тэрбээр фэйсбүүкт 138 гаруй мянган гишүүнтэй “Утааны эсрэг ээж, аавууд” нэртэй группийн тэргүүний дүрээр гудамжнаас тэмцэж гарч ирсэн нэгэн. Утааны эсрэг жагсаал хийж, Ерөнхийлөгчийн Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх болтлоо дэвшсэн юм. Үүгээр ч зогсохгүй их хуралд нэр дэвшээд авсан сүйхээтэй.

Нүүрсний сонсголын үеэр Ц.Пүрэвхүү 2019-2021 онд "Тавантолгой түлш" ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн байхдаа 78.7 сая төгрөгийн цалин урамшуулал авчээ. 

Хамгийн хачирхалтай нь, Таван түлш ХХК нь алдагдалтай ажилласан гээд байгаа мөртлөө цалин урамшууллыг бол хайр гамгүй цацсанд олон нийтийн зүгээс ихээхэн бухимдалтай байна. Яагаад эрх барих албан тушаалт суучихаад жирийн хар бор ажлын голыг нь нугалдаг ажилчид ганц ч урамуулал аваагүй юм бэ? гэдэг асуулт ч бас хариулт эрсээр байна. 

Ж.Батбаясгалан 64 сая, Л. Одхүү 124 сая, Л.Гүнбилэг 114 сая, Б.Насантогтох 53 сая, Ш.Батсайхан 78 сая, Б.Анхбаяр 46 сая, Б.Цагаан-Өвгөн 27.9 сая, О.Одбаяр 78.7 сая, Н.Дэмбэрэл 57.7 сая, С.Зоригт 80 сая, Ц.Пүрэвхүү 78.7 сая, Н.Өлзийнаран 6.3 сая, Х.Нурлат 72.5 сая, Ц.Шинэхүү 33.9 сая, Д.Санчир 27.9 сая, И.Лувсанцэрэн 21.1 сая, Б.Сүндэръяа 8.6 сая, Ч.Дэчингалсан 15.8, Ганбаатар 5.8 сая, Н.Бямбагэрэл 11.4 сая, Х.Мөнхжаргал 12.6 сая, Э.Түвшинжаргал 12.6 сая, Г.Ундармаа 6 сая, Б.Нармандах 12.6 сая, Г.Гантуяа 3.7 сая, Б.Энхтуяа 3.7 сая, Х.Владимир 3.7 сая, Б.Пүрэвсүрэн 3.7 сая, Ц.Сангижав 22.8 сая төгрөгийн цалин авч, нийт 1.1 тэрбум төгрөгийн авчээ.

Бүүр гайхалтай нь, Нийслэлийг утаагүй болгосон гэж шагнасан байна хэмээн шинжээчийн хэлсэн үг олон хүний эгдүүцлийг төрүүлээд авлаа. Бид чинь эдгээр хүмүүсийн буянаар утаанаасаа салчихсан юм байна шдээ. Үүнийг ч мэдэхгүй явжээ. Одоо тэгээд энэ тэнгэрт суунагласан утаа юу вэ?