Говь-Алтай аймгийн Дарви сумын Жавхалант багийн “Бага хайрхан” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 254 км-т, сумын төвөөс урд зүгт 41 км-т, 46°06'00.0"N 94°07'12.0"E/  12.21-ний өдрийн 23:37 цагт 3.5 магнитудын газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 23:41 цагт  ООГХ-ээс ирүүлсэн.

Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан  Дарви сумын Засаг даргын Тамгын газрын даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй, хохирол учраагүй тухай мэдээлсэн гэж ОБЕГ-аас мэдээллээ.