Цахим орчинд, "Оюу толгой"-н гүний уурхайд өнгөрсөн шөнө уурхайчид угаартсан гэх мэдээлэл гарсан. Тэгвэл уг мэдээлэлд Оюу Толгой компанийн зүгээс дараах мэдэгдлийг гаргалаа.

Мэдэгдэлд, "Өнөөдөр олон нийтийн сүлжээ, зарим хэвлэлээр тархаад байгаа “Оюу толгойн ажилчид угаартсан” гэх мэдээлэлд залруулга тайлбар хүргүүлж байна. 2023 оны 12 сарын 25-наас 26-нд шилжих шөнө Гүний уурхайд шингэн бетон шүршигч машины автомат цэвэрлэх горим ажиллаж утаа хаясан.

Иймд тухайн хэсэгт байсан уурхайчдыг тухайн орчноос гаргах үед нэг ажилтан хувийн хамгаалах хэрэгсэл зүүгээгүй байсан нь тогтоогдсон. Ажилчдыг уурхайн цогцолбор дахь эмнэлэгт хүргэн, эмчийн үзлэгт хамруулахад ямар нэгэн угаартсан, хордсон шинж тэмдэг байхгүй нь тогтоогдсон" гэжээ.