Монгол Улсын Шадар сайдын 2018 оны тушаалаар онцгой гавьяа байгуулсан албан хаагчид мөнгөн урамшуулал олгож байх журмыг үндэслэн өнөөдөр /2023.12.26/ Онцгой байдлын байгууллагын нэр бүхий таван албан хаагчдад тус бүр 16 сая төгрөгийн урамшуулал олгосон байна.

Тодруулбал, Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Үндэсний аврах бригадын хөдөлмөр хамгаалал, техник, тоног төөхөрөмж, багаж хэрэгсэл хариуцсан ахлах мэргэжилтэн, ахлах дэслэгч З.Гүррагчаа,  Архангай аймгийн онцгой байдлын газрын эрэн хайх аврах салбарын аврагч усчин, ахлагч Р.Оргилсайхан, Булган аймгийн Онцгой байдлын газрын эрэн хайх, аврах салбарын захирагч, хшууч Ж.Лхагважаргал, Ховд аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн гал унтраах автомашины жолооч, ахлах алагч С.Мөнхбат, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан суман дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн захирагч, ахлах дэслэгч А.Алтанбаяр нар энэхүү мөнгөн шагналыг хүртжээ.

Тэд Онцгой байдлын албанд 19-27 дахь жилдээ ажиллаж байгаа, ой хээрийн түймрийн голомтод 700 гаруй хоног үүрэг гүйцэтгэснээс эхлээд Хөвсгөл нуурт живсэн тээврийн хэрэгслийг татан гаргах ажиллагаа, Бүгд Найрамдах Өмнөд Судан улсад энхийг дэмжих ажиллагаа, Турк улсад болсон газар хөдлөлтийн голомтод ажилласан, усанд боогдсон иргэдээ аюулгүй бүсэд зөөвөрлөн гаргаж, амь насыг нь авран хамгаалсан ажиллагааг нь үнэлж, энэхүү мөнгөн шагналыг олгосон байна.