Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 19 дүгээр хороо хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 12.26-ны өдрийн 16:20 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчдыг очиход 2х2 метрийн хэмжээтэй хогийн цэгт хог шатаж байсныг  ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 19 дүгээр хороо хогийн цэг шатаж байна гэсэн дуудлагыг 12.26-ны өдрийн 22:03 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход  гадна ил задгай хог шатаж байсныг ажиллаж унтраасан.

Хөвсгөл аймаг, Тариалан сум Бадрах баг Сумын холбооны төв шатаж байна гэсэн дуудлагыг 12.27-ны өдрийн 04:55 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Тариалан сум дахь Гал түймэр унтраах, аврах 46 дугаар ангийн алба хаагчдыг очиход 10х8 метрийн хэмжээтэй сумын холбооны төвийн байшин шатаж байсныг бүрэн унтраасан.

Дархан-Уул аймаг, Дархан сум 7 дугаар баг  гэр шатаж байна гэсэн дуудлагыг 12.26-ны өдрийн 11:19 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Д-ийн 5 ханатай гэр, 3х2 метрийн хэмжээтэй үүдний амбаар шатаж байсныг ажиллаж унтраасан.

Увс аймаг, Тариалан сум Хархираа багийн “Гурван тээлийн-Эхэн” гэдэг газар автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 12.26-ны өдрийн 19:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 41 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-ын  “Тоёота Эстима” загварын суудлын автомашин шатаж байсныг  ажиллаж унтраасан хэмээн ОБЕГ-аас мэдээллээ.