З.Энхболд: Тавантолгой Монголд хамаг булхайг хийсэн байж намайг зохион байгуулалттай гүтгэх болсон
2023/12/27
ЕТГ-ын дарга асан З.Энхболд, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан нарт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр эхэлсэн ч гэрчүүд болон иргэдийн төлөөлөл ирээгүй гэх шалтгаанаар шүүх хурлыг нэгдүгээр сарын 18-ныг хүртэл хойшлууллаа.
З.Энхболд шүүхээс гарч ирээд "Монголын MCS Хятадын Шин хуатай нийлж, Тавантолгойг үнэгүй авахаар 100 жилийн гэрээ хийсэн байсныг 2015 оны хаврын чуулган эхэлсэн 04 сарын 06-ны өдөр би зогсоосон. Тавантолгой Монголд хамаг булхайг хийсэн. Тэрнээс хойш Страто гэх юмыг зохион намайг хамааралтай гэж зүтгэсэн. 2020 оны сонгуулиар намайг Стратотой хамаагүй гэсэн хуулийн байгууллагын шийдвэр гарсан.
Жилийн өмнө нүүрсний хэргийг зарлахад бас намайг холбоотой гэж үзэн бүтэн жил мөрдөн байцаалт явуулсан. Би бол үүнийг нүүрсээ Хятад руу хамгийн богино замаар гаргаад Баяннуурт аваачиж боловсруулах зорилготой Хятадын нүүрсний бүлэглэл, УИХ-ын гишүүд болон хуулийн байгууллагууд нийлж зохиосон гүтгэлэг гэж үзэж байгаа. Тэр нь шүүхийн хаалга даваагүй тул би нүүрсний хэрэгт хамаагүй болж байна" гэх тайлбарыг хэвлэлийнхэнд өглөө.
Зочин · 2023/12/27
ANYSN S GOE XN80955877
zochin · 2023/12/27
Чи битгий хуцоооо
Зочин · 2023/12/27
SXN SADAR S XUSNEE80955877
zochin · 2023/12/27
odoo hutsaad yahav ee.
Зочин · 2023/12/27
AX NRN S VANAGTAL80955877
Зочин · 2023/12/27
S XANGD SERELN80955877