Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд БНХАУ-ын Yutong Bus компаниас600 автобусыг 165.5 тэрбум төгрөгөөр худалдан авахаар болсон. Тэгвэл эхний ээлжийн автобуснууд Улаанбаатар хотод ирсэн бөгөөд өнөөдөр 10-16 цагийн хооронд Сүхбаатарын талбайд шинээр нийлүүлж буй автобуснуудыг талбай дээр байршуулан олон нийтэд нээлттэй үзүүлэхээр болсон байна.

Шинээр оруулж ирж байгаа автобуснууд гурав хоногийн дараа үйлчилгээнд гарах бөгөөд нэгдүгээр сарын 20 гэхэд үлдсэн автобуснуудыг оруулж ирэхээр төлөвлөсөн байна.