ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргаар А.Бямбажаргалыг томиллоо
2023/12/29
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар өнөөдөр /2023.12.29/Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн даргаар А.Бямбажаргалыг томиллоо. Өмнө нь энэ албан тушаалыг Ж.Энхбаяр хашиж байсан бөгөөд тэрбээр 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдал, улс төрийн бодлогын зөвлөхөөр томилогдсон юм. Ж.Энхбаярын хувьд 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар У.Хүрэлсүх Ерөнхийлөгчөөр томилогдсоны дараа ийнхүү анхны зарлигаар нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн даргаар томилогдож байсан билээ.
Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн даргаар томилогдсон А.Бямбажаргал нь Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөхөөр ажиллаж байгаад ийнхүү анх удаа Үндэсний аюулгүй байдлын зөвлөл залуухан нарийн бичгийн даргатай болж байна.
Нарийн бичгийн дарга нь Зөвлөлийн үндсэн чиг үүрэгт хамаарах асуудлаар:
- Судалгаа хийх, үнэлэлт дүгнэлт гаргах, шийдвэрийн үндэслэлийг боловсруулах, шийдвэрийн биелэлтэд хяналт тавих ажлыг зохион байгуулна;
- Зөвлөлийн гишүүд бүрэн эрх, чиг үүргээ хэрэгжүүлэхэд нь туслах, Зөвлөлийн гишүүдийг үндэсний аюулгүй байдлын талаарх судалгаа, мэдээллээр хангах дотоод ажлыг эрхэлнэ;
- Зөвлөлийн тэргүүн, гишүүдээс өгсөн чиглэл, зөвлөлийн шийдвэрийн дагуу үндэсний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг уялдан зохицуулах асуудлаар холбогдох байгууллага, албан тушаалтанд үүрэг даалгавар өгч, биелэлтэд хяналт тавина.
Зочин · 2023/12/30
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2023/12/29
Энэ нөгөө шкаф нөхөр бна хүрэлсухын баөс
Зочин · 2023/12/29
S XN80955877
Зочин · 2023/12/29
S XUSNEER UILCHLI AX NRT44 DSH80955877