Амралтын өдрүүдээр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
2023/12/30
Нийслэлийн Засаг даргын захирамжаар арванхоёрдугаар сарын 18-наас нэгдүгээр сарын 31 хүртэл улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцохоор болсон. Харин амралтын өдрүүдээр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй аж.
Тодруулбал, хүйтний эрч эрс чангарч, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдсэнтэй холбоотойгоор уг зохицуулалтыг хийхээр болсон. Дугаарын хязгаарлалтын цаг 08:00-20:00 хэвээр үргэлжилнэ.
Ирэх сарыг дуустал таны машин аль өдөр хөдөлгөөнд оролцохыг доорх хуваариас харна уу.