Цахим сүлжээнд “Шөнийн цагаар дрифт хийн, тав тух алдуулж байна” гэдэг гомдол мэдээлэл тавигдсан байна. Энэхүү мэдээллийн мөрөөр цагдаагийнхан 2023 оны арванхоёрдугаар сарын 30-нд 01.00 цагийн орчимд шалгалт хийжээ.

Шалгалтын үеэр Баянгол дүүргийн нэгдүгээр хороо, Гранд плазагийн урд замд жолооч С “Тоёото II” маркийн, жолооч А “Тоёото чезер” маркийн тээврийн хэрэгслүүдээр дрифт хийсэн нь тогтоогдож, Зөрчлийн тухай хуульд заасны дагуу тус бүр 150 нэгж буюу 150 мянган төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ.