Улаанбаатар хот, Багануур дүүрэг 4 дүгээр хорооны “Улаан-Эрэг” гэдэг газар /дүүргээс зүүн зүгт 11 км-т/ суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагыг 01.02-ны өдрийн 16:45 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчдыг очиход 7 зорчигчтой (5 нь хүүхэд) зорчиж явсан иргэн Д-ийн “Ланд крузер-300” загварын автомашин цасанд суусан байсныг  ажиллаж татан гаргасан хэмээн ОБЕГ-аас мэдээллээ.