Төв аймаг, Сэргэлэн сум Авдар багийн "Полигон" гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 44 км, сумын төвөөс урд зүгт 30 км/-т Тус сумын харьяат иргэн Э, У нар мотоциклоор адууны эрэлд явж байгаад сураггүй болсон тухай дуудлагыг 01.03-ны өдрийн 01:26 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах  салбарын алба хаагчид иргэн Э /42 настай, эрэгтэй/, У /43 настай, эрэгтэй/ нарыг эрэн хайх ажиллагааг 01.03-ны өдрийн 01:41 цагаас эхлэн зохион байгуулан ажиллаж мөн өдрийн 08:09 цагт сумын төвөөс урд зүгт 30 км зайтай эсэн мэнд олсон.

Архангай аймаг, Өгийнуур сум Зэгстэй багийн “Хөөвөр” гэдэг газар /Архангай аймгийн төвөөс зүүн хойд зүг 210 км, Өвөрхангай аймгийн Хархорин сумын төвөөс зүүн хойд зүг 80 км/Архангай аймгийн Өгийнуур суманд нүүрс хүргээд Өвөрхангай аймгийн Хархорин сумын чиглэлд зорчин явсан автомашинтай 1 хүн сураггүй болсон тухай дуудлагыг 01.03-ны өдрийн 23:35 цагт хүлээн авсан. Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын Хархорин сум дахь Онцгой байдлын хэлстийн Гал түймэр унтраах, аврах 45 дугаар ангийналба хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж мөн өдрийн 01:25 цагт Зэгстэй багийн “Хөөвөр” гэдэг газар иргэн О “Хюндай Портер” загварын автомашинтай цасанд суусан байсныг олж 40 минут ажиллаж татан гаргаж, автомашинийг чирч Хархорин сумын төвд хүргэсэн.

Архангай аймаг, Өгийнуур сум Зэгстэй багийн сумын төв /аймгийн төвөөс зүүн зүгт 100 км/ 01.03-ны өдрийн 17:20 цагийн орчим автомашинтай 4 иргэн Өгийнуур сумаас гараад одоог хүртэл сураггүй алга болсон гэсэн дуудлагыг 01.04-ний өдрийн 01:25 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж мөн өдрийн 03:25 цагт Төвшрүүлэх сумын Баян-Өндөр багийн “Хөлийн нуур” гэдэг газраас  иргэн Э-ийн “Акуа” загвартай автомашин /4 зорчигчтой/, М-ийн “Премио” загварын автомашин /2 зорчигчтой/ тус тус цасанд суусан байсныг олж 30 минут ажиллаж автомашинуудыг татан гаргаж, иргэдийг сумын төвд хүргэсэн.