ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас иргэн "Т" гэгчийг 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн байж болзошгүй үйлдлийг илрүүлэн шалгаж байна.

Иргэн "Т" гэгч нь Н.Төгсцогт хэмээн хэвлэлээр цацагдаж, түүнийг нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн байж болзошгүй үндэслэлээр саатуулжээ.

Тэгвэл энэхүү мэдээллийг тодруулж Цагдаагийн ерөнхий газраас асуухад, Н.Төгсцогтыг саатуулахгүйгээр шалгаж байгаа. Одоогоор шалгалтын ажил үргэлжилж байгаа учир мэдээлэл өгөх боломжгүй байна гэлээ.