Баян-Өлгий аймаг, Дэлүүн сум 4 дүгээр багийн "Цахлай нуур" гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 200 км, сумын төвөөс зүүн урд зүгт 50 км/ "Буянт" нуурын мөсөн дээгүүр зорчиж явсан суудлын автомашин мөс цөмөрч суусан тухай дуудлагыг 01.03-ны өдрийн 00:45 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын Дэлүүн сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход Баян-Өлгий аймгийн Өлгий сумаас Дэлүүн сумын чиглэлд 5 зорчигчтой зорчиж явсан иргэн А-ийн /34 настай, эрэгтэй/ “Лексус-470” загварын суудлын автомашин “Буянт” голын мөсөнд цөмөрч суусан байсныг ажиллаж татан гаргасан.

Өвөрхангай аймаг, Хужирт сум 1 дүгээр багийн “Дуут гарам” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойшоо 80 км, сумын төвөөс зүүн урд зүгт 9 км/-т автомашин цасанд суусан тухай дуудлагыг 01.03-ны өдрийн 19:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хужирт сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход иргэн С-ийн /26 настай, эрэгтэй/  “Бонго-3” загварын автомашин /3 зорчигчтой/ цасанд суусан байсныг автомашиныг гаргах боломжгүй болсон тул үлдээж, 3 зорчигчийг Хужирт сумын төвд тээвэрлэн хүргэсэн.

Орхон аймаг, Баян-Өндөр сум Малчин багийн “Хавцал” гэдэг газар Автомашинтай 3 иргэн цасанд боогдсон тухай дуудлагыг 01.03-ны өдрийн 20:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн Н-ийн “Тоёота Вокси” загварын  суудлын автомашин /3 зорчигчтой/ цасанд суусан байсныг автомашиныг гаргах боломжгүй болсон тул үлдээж, 3 зорчигчийг сумын төвд тээвэрлэн хүргэсэн.

Хэнтий аймаг, Баянхутаг сум Цантын хоолой багийн “Баян-Эрхт Уулын Энгэр” гэдэг газар / аймгийн төвөөс баруун урд  зүгт 33 км, сумын төвөөс баруун хойд зүгт 28 км/-т Т тус аймгийн Бор-Өндөр сумын төвөөс Дорнод аймгийн чиглэлд зорчиж явсан суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагыг 01.04-ний өдрийн 00:21 цагт  хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход иргэн Г-ын /40 настай, эрэгтэй/ “Эдвэн” загварын суудлын автомашин цасанд суусан байсныг  ажиллаж автомашиныг татан гаргаж Дорнод аймгийн чиглэлд төв зам руу хүргэж өгсөн гэж ОБЕГ-аас мэдээллээ.