Хэнтий аймаг, Баянхутаг сум Улаан-Өндөр багийн “Хамар даваа” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 40 км, сумын төвөөс баруун зүгт 20 км/-тХэнтий аймгийн Галшар сумаас Өндөрхаан сумын чиглэлд зорчиж явсан суудлын автомашин цасанд сууж шатахуун дууссан тухай дуудлагыг 01.03-ны өдрийн 23:38 цагт хүлээн авсан. 

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход иргэн Э/57 настай, эрэгтэй/-ын “Toyota BB” загварын суудлын автомашин цасанд суусан байсныг  ажиллаж татан гаргасан хэмээн ОБЕГ-аас мэдээллээ.