Завхан аймаг, Тэс сум Нисэг багийн “Бэрхийн-Өвөр” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 387 км, сумын төвөөс хойд зүгт 80 км/-т Тус сумын “Бэрхийн-Өвөр” болон “1 дүгээр застав” гэдэг газрын чиглэлд дуудлагаар явж байсан сумын Эрүүл мэндийн төвийн автомашин цасанд сууж, эвдэрсэн тул 2 өвчтөнд эмнэлгийн тусламж үзүүлэхэд автомашины дэмжлэг үзүүлнэ үү гэсэн хүсэлтийг 01.04-ний өдрийн 18:19 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Тэс сум дахь Гал түймэр унтраах, аврах 57 дугаар ангийн алба хаагчид очиж 2 өвчтөнг аваад 01.05-ны өдрийн 04:14 цагт сумын Эрүүл мэндийн төвийн их эмчид хүлээлгэн өгсөн гэж ОБЕГ-аас мэдээллээ.