Ардын Чуулган Намыг улсад бүртгүүлэх өргөдлийг дахин буцаажээ
2024/01/05
УИХ-ын гишүүн асан Ш.Сайхансамбуу Ардын Чуулган Нам байгуулж, улсад бүртгүүлэхээр шүүхэд ханджээ.
Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаас Ардын Чуулган Нам үүсгэн байгуулсныг улсын бүртгэлд бүртгүүлэхээр ирүүлсэн түүний өргөдлийг буцаасан байна.
Учир нь улс төрийн намын бүртгэл хөтлөх журмын 3.8-д заасан шаардлагыг бүрэн хангаагүй, өмнө намыг бүртгэхээс татгалзсан нийт шүүгчийн хуралдааны тогтоол, шүүгчийн албан бичгүүдэд дурдсан зөрчлүүдийг арилгаагүй үндэслэлээр бүртгэхээс татгалзжээ.
Тэрбээр өнгөрсөн онд уг намыг бүртгүүлэхээр Дээд шүүхэд хандаж байсан ч буцаагдсан удаатай.
Зочин · 2024/01/05
S XN80955877