Ч.Хүрэлбаатар: Гадаадын хөрөнгө оруулагчдын гэрт нь хар тамхи нуучхаад илрүүлээд хөөж гаргадаг үзэгдэл байна
2024/01/05
УИХ-ын намрын чуулганы нэгдсэн хуралдаан Төрийн ордонд өнөөдөр болж байна.
Энэ үеэр "Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл"-ийг хэлэлцэж байгаа юм.
Тус хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар дараах байр суурийг илэрхийлж, хариулт өгөв.
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: Бид бусдын муу муухайг гайхаад байх хэрэггүй. Улс орнууд өөрсдийнхөө жамаар хөгжиж байгаа.
Сүүлийн 30 жилийн хугацаанд ханшийн уналт, инфляц, өвчлөл, утаа, түгжрэл, гадаад өр гэх мэтчилэн тоочвол зарим талаараа тэднээс дор орсон ч байж магад.
Өөрсдийнхөө гэрийг гэрэлтүүлчхээд хүний гэрийг гэрэлтүүл гэж үг бий. Ийм учраас бодолтой ярихгүй бол болохгүй.
Энэ жил Монгол Улсын төсөвт 760 тэрбум төгрөг нийлүүлнэ. Манай улсын нийт төсөв 27 их наяд төгрөг.
2023 онд болсон эдийн засгийн форумын үеэр "Рио Тинто"-гийн ТУЗ-ийн дарга “Оюутолгой төслийн үр ашиг монголчуудын хүссэн хүсэл, хүлээлтэд хүрээгүй” гэдгээ хүлээн зөвшөөрч байсан.
Нэг буруу хийсэн гэрээ цаашид жишиг болоод явчихдаг. Ийм учраас гадаадын хөрөнгө оруулалтыг татахдаа Монгол Улсын ард иргэдийн эрх ашгийг нэгдүгээрт тавьж, үр ашигтай хийх нь зүйтэй.
Казахстанаас эхлээд олон оронд ийм жишиг байна. Гэвч Монголд алга.
Яагаад гадаадын хөрөнгө оруулалт манайхаас дайжив, яагаад 5,500 ААН Монголоос татан буугдав, Яагаад нийт ААН-ийн 3.7-хон хувь нь гаднын хөрөнгө оруулалттай байна вэ. Энэ бүхэн хуульдаа байна уу, эсвэл өөр шалтгаан бий юу?
Сайд Ч.Хүрэлбаатар: Яагаад гадаадын хөрөнгө оруулалттай ААН-үүдийн тоо цөөрч байгааг нэлээд сайн судалж үзсэн. Бүртгэл, зөвшөөрөл авах, шүүхэд хандах, шүүх дээр очиж асуудлаа шийдвэрлүүлэх зэрэг олон асуудал гардаг.
Хөрөнгө оруулагчдын гомдлыг Засгийн газар дээр ярьдаг болж эхэлсэн. Анх эхлээд найман гомдол ирсэн. Одоо 69 ААН гомдол гаргасан байгаа. Манай зарим хуулийн байгууллагын хүмүүс нийлж байгаад хүний бизнесийг булаадаг, хуулиар шаардах ёсгүй зүйлсийг нэхдэг, шаарддаг. Зарим лицензийг нь хүчингүй болгуулж өөрсдөө авдаг.
Гэрийнх нь энд тэнд хар тамхи аваачиж нуучхаад илрүүлээд хөөж гаргадаг. Хөрөнгийг нь дээрэмддэг үзэгдэл гараад байгаа учраас Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалт орж ирэхгүй байгаа юм. Энэ бүхнийг засах зорилгоор Хөрөнгө оруулалтын тухай хуулийг оруулж ирсэн.
Банкны салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг оруулж ирж болно, оруулж ч ирмээр байна. Бид цөөн хэдэн банктай, эх үүсвэр багатай, иргэд, ААН-үүд ч зээл авах төвөгтэй, авсан ч өндөр хүүтэй. Харин ч гаднын банк орж ирж өрсөлдөөнийг бий болгосноор зээл авч буй иргэд, ААН-үүдэд ашигтай. Иймээс гаднын банк оруулж ирүүлэх талаар УИХ-д би байнга л хэлсээр ирсэн, одоо хуулийн хүрээнд боломж нь нээгдсэн" гэлээ.
Зочин · 2024/01/08
Тэр гэрт нь хартамхи нууж хэрэгт оруулж хөөж гарагсан хэрэгтэй хариуцлага тооцож чадахгүй байж гуцаад л
Зочин · 2024/01/07
ANYSDN80955877
Хэрэлсүх үү? · 2024/01/07
Хүрэлсүх хар тамхи нуулгаад баривчлуулж хөөж гаргасан уу?
Зочин · 2024/01/06
Uvsiin hyrgas sumiin haryat gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch
zochin · 2024/01/06
novschiin Churelbaatar zail.
Зочин · 2024/01/05
aimaaaar ymaaaaaaaa
Зочин · 2024/01/05
Увсын оркууд шудрага царайлдаг болжээ. Үсээ будуулаад нүүрээ татуулаад донгосдог болж байна
Зочин · 2024/01/05
S XN80955877