Энэ долоо хоногт өрнөсөн үйл явдлыг тоймлон хүргэе.

Улс төр: АН-ынхан Genz үеийнхэнээр нарийн бичгийн даргаа хийлгэнэ гэдгээ мэдэгдэв. Тодруулбал, тус намын боловсролын асуудал хариуцсан Нарийн бичгийн дарга Э.Энхпүрэв боллоо. АН-ын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан Нарийн бичгийн дарга С.Цэнгүүн болсон бол Залуучуудын хөгжлийн бодлого хариуцсан Нарийн бичгийн даргаар Б.Батзаяа томилогдлоо. Мөн АН-ын Гадаад харилцаа хариуцсан Нарийн бичгийн дарга Б.Энхдөлгөөн боллоо. Бизнес хөгжил, технологи, инноваци хариуцсан Нарийн бичгийн дарга Н.Гансүх удирдан ажиллах юм.

Шинэ онтой золгоод л сонгуулийн ажил эхэллээ. Нам, эвслүүд сонгуульд оролцохоо дөрөвдүгээр сарын 29-ний өдрөөс өмнө илэрхийлэх бөгөөд энэ өдрөөс хойш 2024 оны УИХ-ын сонгуульд ямар нам, эвслүүд оролцох нь тодорхой болох юм.

Харин нэр дэвшүүлэх ажиллагаа нь санал авах өдрөөс 45 өдрийн өмнө эхлээд долоо хоногийн хугацаанд дуусна. Энэ жилийн тухайд тавдугаар сарын 14-20-ны өдрийг дуустал долоо хоногийн хугацаанд нэр дэвшүүлэх ажиллагаа явагдах юм байна. Үүний дараагаар нэр дэвшигчдийн нэрс албан ёсоор ил болно.

Нийгэм: Нэлээдгүй хэдэн хуульд өөрчлөлт орсон.  /2024.01.01/ хэрэгжиж эхлэх хуулийн гол заалтуудыг танилцуулж байна.

Шинэ оны эхний өдөр Ховд аймагт хоёр ихэр охин мэндэлжээ. Ховд аймгийн Эх барих эмэгтэйчүүдийн клиникийн Төрөх тасагт 2023 оны арванхоёрдугаар сарын 31-нээс 2024 оны нэгдүгээр дүгээр сарын 1-ний 08:00 цагийн хооронд /орон нутгийн цагаар/нийт таван эх амаржжээ.

Ээлжийн хамт олон зургаан нярайг өлгийдөн авсны хоёр нь хүү, дөрвөн охин мэндэлсний хоёр нь ихэр. Шинэ мэндэлсэн нярайн хамгийн том нь 4кг 170гр жинтэй төржээ.

Монгол улс ганцхан баяраар 48-улаа хорвоогийн мөнх бусыг үзүүлэв.  Гамшгаар биш баяраар 48 иргэнээ алджээ

Зөрчлийн болон Эрүүгийн хуульд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон бол оногдуулах ялыг чангатгажээ. 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс Зөрчлийн тухай хуульд орсон өөрчлөлт мөрдөгдөж эхэлжээ.

Тодруулбал замын хөдөлгөөний дүрэм зөрчөөд торгуулиа хугацаанд нь төлөөгүй бол нийтэд тустай ажил хийлгэнэ. Харин торгуулиа хугацаанд нь төлсөн бол хөнгөлөлт үзүүлдэг болж байгаа юм байна. Хуулийн энэхүү өөрчлөлт энэ сарын 1-нээс мөрдөгдөж эхэлжээ. Зөрчлийн хуульд орсон өөрчлөлтүүдтэй эндээс танилцаарай.

Эдийн засаг: Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 2023 оны арванхоёрдугаар сарынхаас 1,6 хувиар өмнөх 7 хоногоос 0,5 хувиар өсжээ.

Тодруулбал, үхрийн ястай мах нэг килограм нь өмнө сард 16271 төгрөг байсан бол нэгдүгээр сарын 2-ны байдлаар 16346 төгрөг болж 0,5 хувиар нэмэгджээ. 

 

Гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнэ өссөнөөр ядуурал нэмэгдэх магадлал өндөр. 

Эдийн засагч Р.Даваадорж, "Монгол Улсын Үндэсний статистикийн хороо (ҮСХ), Дэлхийн банктай хамтарч хамгийн сүүлд 2020 оны ядуурлын үр дүнг танилцуулж байсан. Ойролцоогоор нийт хүн амын 903.4 мянга нь ядуу амьдарч байв. Энэ тоо өссөн үү гэхээс огт буураагүй. Яагаад гэвэл энэ хугацаанд өргөн хэрэглээний бараа, хүнсний үнэ хэд дахин өслөө, орлого бага боловч нэмэгдэж байгаа нь үнэн боловч гурав дахь жилдээ хоёр оронтой тоонд байгаа инфляци хуу сорчихож байна шүү дээ" хэмээн ярилаа.

2023 оны төгсгөлд гурилын үнэ огцом өссөн талаар бид өмнө нь мэдээлж байсан. Шинэ жилийн баярын ширээний гол нэрийн бүтээгдэхүүний үнэ ч нэмэгдсэн. Одоо удахгүй сар ч хүрэхгүй хугацааны дараа монголчуудын нийтээрээ тэмдэглэдэг цагаан сарын баяр болно. Энэ баярын үеэр ч дахин гол нэрийн барааны үнэ өсөхгүй гэх баталгаа алга. Иргэдийн хувьд өдрөөс өдөрт нэмэгдэж буй хоол хүнсний зүйлстээ цалингаа хүргэх хэцүү даалгавартай нүүр тулж байна. 

Нийслэл хотод өндөг 1 ширхэгийн үнэ нь дундажаар 600 төгрөг байгаа юм. Мөн хонины ястай мах нэг килограм нь 12385 байсан бол 1,8 хувиар өсөж дундажаар 12605 төгрөг байна. Харин үхрийн махны үнэ нэг килограм нь 16271 төгрөгөөс 16346 болж нэмэгджээ. 

Тэгвэл аймгуудад хонины мах 9694 төгрөгөөс 0,4 хувиар өсөж 9734 төгрөгт хүрчээ, Мөн үхэр, ямааны махны үнэ ч өсжээ. Мөн сүү, элсэн чихэр, цагаан будаа, дизель түлшний үнэ нэмэгджээ. 

Спорт: Буудлагынхан олимпын эрхийн төлөө өрсөлдөнө  . 

Индонезын нийслэл Жакарта хотод энэ сарын 5-18-нд буудлага спортын олимпын эрх олгох Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болно. 

Тус тэмцээнд цэц сорихоор дасгалжуулагч Л.Ундралбат, Ж.Ганхуяг, Д.Лхадорж нарын удирдлага дор 18 тамирчин өрсөлдөх юм. Тодруулбал гар бууны эмэгтэйчүүдийн ангилалд Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин О.Гүндэгмаа, ОУХМ Т.Баярцэцэг, Э.Хишигдэлгэр, Г.Хэрлэнцэцэг, Ц.Анударь нар тивийн шилдгүүдтэй хүч сорино.

Харин эрэгтэйчүүдийн ангилалд Э.Даваахүү, Ш.Буянзаяа, Э.Бадамгарав, О.Төгөлдөр нар багтжээ.

Урт бууны төрөлд эрэгтэйчүүдэд Н.Баяраа, Э.Сайнхүү, Б.Эрхэмбаяр нар өрсөлдөх бол эмэгтэйчүүдэд О.Есүгэн, Г.Нандинзаяа, Ч.Нарантуяа, О.Янжинлхам, Т.Золжаргал, О.Мөнхзул нар улсаа төлөөлнө.

Одоогоор манай улсаас буудлагын төрлөөр "Парис 2024" олимпын нэг эрх авсан нь О.Есүгэн юм. 

Олимпын эрх олгох сүүлийн тэмцээн ирэх дөрөвдүгээр сард Бразилын Рио Де Жанерод болох Дэлхийн цом билээ.