Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг УИХ-аар хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн, Спортын сайд Б.Бат-Эрдэнэ "Одоо бүр санаа амар болчихож. Миний утсанд хэн нэгэн дурын хүн элдвээр дайрч, гүтгэсэн, доромжилсон мессеж бичиж скрийншот хийгээд, "БА" аваргын утсанд ийм мессеж иржээ гэж байгаа юм. Тэр нь хүний санаанд ормооргүй. Монгол хүний үзэл сурталд байж болохооргүй үйлдэл. Намайг турж үхсэн хүний удам Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ гэсэн. "Баянбулагтаа тайван нойрс" гэдэг чинь юу гэж байгаа юм, шууд үхүүлж байгаа юм уу. Энэ мэтийн зүйлийг бичээд явж байдаг. Сошиал, нийгмийн харилцаа чинь хүний хүмүүнлэг байдлаас бүүр хэтэрсэн байдалтай байна" гэлээ.