Ерөнхий аудиторын орлогчид мөрийн хөтөлбөр “шинжих” эрх бий юу?!
2024/03/26
Улс төрийн намууд УИХ-ын 2024 оны сонгуулийн хуанлийн дагуу өнгөрсөн амралтын өдрүүдэд мөрийн хөтөлбөрөө ҮАГ-т хүлээлгэж өглөө. Тэдгээр мөрийн хөтөлбөрийг ҮАГ хянаж, дүгнэлт гаргана. Тэр дүгнэлтийг Ерөнхий аудитор гарын үсэг зурж баталгаажуулна. Ийм хуультай.
Энэ удаад ч УИХ 2024 оны сонгуульд оролцох нам эвслүүдэд ҮАГ-аас мөрийн хөтөлбөрт дүгнэлт гаргах аудитын мэдээллийг сар шахмын өмнө хүргүүлсэн. Түүндээ “...Улс төрийн нам, эвслээс дэвшүүлж буй мөрийн хөтөлбөр нь Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал болон УИХ-аас баталсан хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигтэй нийцэж байгаа эсэх, санхүүгийн эх үүсвэр шаардсан үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд гарах зардлын үр дүн Төсвийн тогтвортой байдлын шаардлагад нийцэж байгаа эсэх харгалзан үзэх ёстой” гэжээ. Улс төрийн нам, эвслүүд энэ дагуу мөрийн хөтөлбөрөө боловсруулж ҮАГ-т хүргүүлээд байна. Харин тухайн мөрийн хөтөлбөр нь “...УИХ-ын сонгуулийн тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй” гэж үзсэн тохиолдолд та хоногийн дотор зөрчлийг арилгуулж, дахин дүгнэлт гаргана.
Тэгвэл энэ эрх мэдэл дээр сууж, төрийн аудитыг хэрэгжүүлж, мөрийн хөтөлбөрүүдийг гарын үсгээрээ баталгаажуулах Ерөнхий аудитор нь “асуудал”-тай байна.
Учрыг ухвал, Ерөнхий аудитороор 2019 оны тавдугаар сараас хойш ажилласан Д.Занданбат өнгөрсөн оны сүүлчээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Түүнийг “...Энэ удаагийн УИХ-ын сонгуульд өрсөлдөхөөр чөлөөлөгдсөн” гэх мэдээлэл яригдсан. Д.Занданбатын өргөдлийг УИХ-ын чуулганаар 2023 оны арванхоёрдугаар сарын 28-нд хэлэлцээд гишүүдийн 73 хувийн саналаар хүлээн авч, ажлаас нь чөлөөлсөн.
Д.Занданбат ингэж ажлаа өгөхийнхөө өмнөх өдөр тушаал гаргаж Д.Загджавыг Ерөнхий аудиторын орлогчоор томилсон.
Өөрөөр хэлбэл, өнөөдөр Ерөнхий аудиторын ширээн дээр сууж байгаад нам, эвслүүдийн мөрийн хөтөлбөрийг хүлээж авч буй Д.Загджав энэ албан тушаалыг түр орлон гүйцэтгэж байгаа бөгөөд Ерөнхий аудиторын орлогчийн албан тушаалтай хүн юм.
Тэгэхээр УИХ-ын 2024 оны сонгуульд өрсөлдөх нам, эсвлүүдийн мөрийн хөтөлбөрийг хянаж, дүгнэлт гаргах эрх бүхий субьект буюу Ерөнхий аудиторын албан тушаал эзгүй байна гэсэн үг.
Уг нь УИХ-ын дарга Г.Занданшатар нь Ерөнхий аудитор Д.Занданбатыг ингэж чөлөөлснөөс хойш нэг сарын дотор дараагийн хүнийг санал болгож УИХ-аар томилуулах үүрэгтэй юм байна. Төрийн аудитын тухай хуулийн 28.4-т “...Монгол Улсын Ерөнхий аудиторын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон, эсхүл хугацаанаас өмнө чөлөөлсөн, огцруулсан бол УИХ энэ хуульд заасан журмын дагуу Монгол Улсын Ерөнхий аудиторыг 30 хоногийн дотор, чуулганы чөлөөт цагт бол ээлжит болон ээлжит бус чуулган эхэлснээс хойш 15 хоногийн дотор нөхөн томилно” гэж заасан байдаг.
Гэхдээ өнөөг хүртэл Д.Загджаваар үүрэг гүйцэтгүүлж байгааг Төрийн аудитын тухай хуулийн 29.2-т “...Монгол Улсын Ерөнхий аудитор энэ хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ зарим хэсгийг Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч болон тэргүүлэх аудиторт шилжүүлж болох бөгөөд ийнхүү шилжүүлсэн нь Монгол Улсын Ерөнхий аудиторыг энэ хуулиар хүлээсэн үүрэг, хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж зааснаар тайлбарлаж болох юм. Гэвч энэхүү үүрэг гүйцэтгэгчээр Ерөнхий аудиторын эрхийг хэрэгжүүлснээс үүдэж гарах эрсдэлийг хааж чадахгүй шүү дээ. Яагаад гэхээр одоо төрийн аудитын байгууллага Ерөнхий аудиторгүй байна. Тэгээд бас “...Ерөнхий аудитор энэ хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ зарим хэсгийг Ерөнхий аудиторын орлогч болон тэргүүлэх аудиторт шилжүүлж болох” гэсэнд УИХ-ын сонгуульд оролцох нам, эвслүүдийн мөрийн хөтөлбөрийг хянаж, дүгнэлт гаргах эрх үүрэг багтах учиргүй юм байна. Тиймээс “…Жинхлээгүй Ерөнхий аудиторт мөрийн хөтөлбөр “шинжих” эрх бий юу” гэдэг эргэлзээтэй асуулт гарч ирээд байгаа юм. Нэг үгээр хэлбэл, үүрэг гүйцэтгэгчийн хянаж баталгаажуулсан аудитын дүгнэлт хүчинтэй эсэх дээр эргэлзээ үүсэхээр байна.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
зочин · 2024/03/27
Намуудын мөрийн хөтөлбөрийн дүгнэлтийг худлаа гаргасан хариуцлагыг дүгнэлт гаргах ажлын хэсгийн ахлагч МАН-ын дайчин туслагч, үнэн итгэлт, хувиршгүй зүтгэлтэн газрын дарга Наранчимэг хүлээх бөлгөө.
зочин · 2024/03/27
Улс төрийн 27 нам, 2 эвслийнхээн мөрийн хөтөлбөрийн чинь дүгнэлтийг буруу гаргасан тохиолдолд хариуцлагыг нь хэн хүлээх вэ. Ерөнхий аудиторыг чөлөөлөөд 3 сар өнгөрч байхад томилоогүй Занданшатар уу, Ерөнхий аудиторын албан үүргийг түр гүйцэтгэгч, орлогчийн аль нь үл мэдэгдэх Загджав уу, ажлаасаа чөлөөлөгдсөн Занданбат уу, дүгнэлт гаргах ажлын хэсгийн ахлагч АН-ын улаан фен ҮАГ-ын Наранчимэг үү энэ оньсогыг аль намын хэн гэдэг гишүүн таах вэ.
зочин · 2024/03/27
Д.Загджав генерал чинь тэгээд Ерөнхий аудиторын орлогчоор томилогдсон юм уу эсхүл Ерөнхий аудиторын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон юм уу ойлгогдохгүй юм бичих юм. Энэ хүнд хууль дүрэм үйлчилдэггүй юм уу
Зо · 2024/03/27
Хнн. Юуг ч, яаж ч болгоно ш дээ! Хүссэнээ хий! айлтгүй!!!
Батка · 2024/03/26
Бөөн хуйвалдаан, төрийн завхрал гэж хэлэхээс өөр юу гэхэв дээ.
зочин · 2024/03/26
Гаргалгаа гаргажээ
Зочин · 2024/03/26
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh