Ерөнхий сайд асан Сү.Батболдын талаар "АТГ-т ямар нэг мэдээлэл ирээгүй" гэв
2024/03/28
Монголын Улсын ерөнхий сайд асан Сү.Батболдыг "бохир" мөнгөөр орон сууц худалдаж авсан тул хураахаар болсон тухай АНУ-ын Хууль Зүйн Яам (U.S Department of Justice)-наас зарласан билээ.
Энэ талаар тус улсын Нью Йорк хотын Зүүн дүүргийн прокурор Бреон Пийсийн гаргасан хэвлэлийн мэдээллээр Сү.Батболдын холбоотой Манхэттэн дүүрэг дэх тансаг зэрэглэлийн хоёр орон сууцыг хурааж авахаар болсон юм.
Б.Пийс энэ талаар "Манай алба хаана үйлдсэн эсэхээс үл хамааран төрд итгэх итгэлийг сулруулсан авлигыг тэвчихгүй" гэж онцолжээ.
АНУ-ын Хууль Зүйн Яамнаас уг хэргийг үргэлжлүүлэн шалгаж буй юм.
Тэгвэл энэ талаар Монгол Улсын Авлигатай Тэмцэх Газар (АТГ)-т ямар нэгэн мэдээлэл байгаа эсэх талаар тодруулахад "Одоогоор мэдээлэл ирээгүй байна. Энэ талаар мэдээлэл ирвэл прокурорын байгууллагын зөвшөөрлөөр олон нийтэд мэдээлнэ" гэж хариуллаа.
Үлмэдэх · 2024/03/29
АНУ -ын прокурор Монголын АТГ -д мэдэгдэх үүрэгтэй юу? Луврын мөнгөө угааж олж авсан хөрөнгийг улсдаа л үлдээж байгаа тэр улсын дотоод хэрэг юм биш үү? Монголын АТГ дээдийнхээ дохио зангаагар явдгаас арай ялгаатай асуудал байх аа даа. Гэмт хэрэгтнийг дэлхий нийтэд зарлад байххад Монголын хуулийн байгууллагууд жишим ч үгүй олон жил болж байгаа нь гайхалтай юм даа.
Зочин · 2024/03/29
TSAGAAR XUSLEER80955877
Зочин · 2024/03/29
S AWI80955877
Зочин · 2024/03/29
DYRA XNGI80955877
Зочин · 2024/03/28
S XN80955877