12 настай охиныг хөнөөсөн Г.Гантулгын шүүх хурал хойшиллоо
2024/03/29
Сайншандад 12 настай охиныг хулгайлж, амь насыг нь хохироосон хэргийн шүүх хуралдаан Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр (2024.03.29)-нд товлогдсон.
Гэвч дээрх эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг дөрөвдүгээр сарын 16-ны 09:00 цаг хүртэл хойшлуулжээ.
Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад "Хохирогчийн талаас өмгөөлөгч авах хүсэлт гаргасныг хангаад хэргийн шүүх хуралдаан хойшилсон" гэдгийг хэллээ.
Тодруулбал Г.Гантулгад холбогдох хэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч шүүх хуралдаан давхацсан үндэслэлээр хойшлуулж, дөрөвдүгээр сард товлосныг мэдээлэв.
Нийслэлийн прокурорын газраас 2023 оны аравдугаар сарын 3-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумаас бага насны хүүхдийг такси үйлчилгээнд явж байгаа мэтээр хууран мэхэлж машиндаа суулган хүчээр авч явж хүчиндэн, улмаар гэмт хэргээ нуун далдлах зорилгоор амь насыг нь хохироосон Г.Г-д холбогдох хэргийг энэ оны хоёрдугаар сард яллах дүгнэлт үйлдэн Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байдаг.
Прокуророос Г.Г-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн
- 13.2 дугаар зүйлийн 2.1 /Хүн хулгайлах/,
- 12.1 дүгээр зүйлийн 4 /Хүчиндэх/,
- 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4, 2.7 /Хүнийг алах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн юм.
Зочин · 2024/03/31
AXTAI SEXSYGR80955877
Зочин · 2024/03/29
Uvsiin hyrgas sumiin haryat gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch
Зочин · 2024/03/29
ANYSN XUSNG80955877
Зочин · 2024/03/29
Энэ харгис алурчинг өмгөөлөх хүн бас байдагаа одоо болтол шийдэгдэхгүй бгааг хархад бас л ар талтай ялтан бололтой.
Зочин · 2024/03/29
GOE XN SERELN80955877
Зочин · 2024/03/29
XALYYTSTLA TOGLI80955877
Зочин · 2024/03/29
AXD XUSNG80955877DYYDLGN
Зочин · 2024/03/29
S AWI80955877