УИХ-ын гишүүн Н.Энхболдыг БНХАУ-д суух Элчин сайдаар томилохыг дэмжжээ
2024/04/26
Чуулганы үдээс өмнөх хаалттай хуралдаанаар Ерөнхийлөгчийн Тамгын газраас ирүүлсэн "Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх тухай" асуудлыг хэлэлцэж, дэмжжээ.
Ингэснээр Ерөнхийлөгч зарлиг гаргаж Монгол Улсаас гадаад улсад суух бүрэн эрхт элчин сайдыг томилох, эгүүлэн татах юм.
Шинээр томилогдох элчин сайд нарын талаар ЕТГ-ын дарга Я.Содбаатар "Элчин сайдаар томилон ажиллахаар нэр дэвшигчид нь төрийн болон дипломат албан олон жил ажилласан, мэргэжлийн өндөр ур чадвартай, удирдах ажлын дадлага туршлагатай, гадаад хэлний мэдлэгтэй, төрийн болон дипломат албаны хууль тогтоомжийн шалгуурыг хангасан төрийн албан хаагчид юм" хэмээн танилцуулсан.
ШИНЭЭР ТОМИЛОГДОХ ЭЛЧИН САЙД НАРЫН ТАНИЛЦУУЛГА:
Зочин · 2024/04/26
ZYGAATSI80955877
Зочин · 2024/04/26
SEXSDN80955877